Реппер Женни: Эмэгтэй хүнийг гаднах байдлаасаа илүү дотоод гоо үзэсгэлэнгээ илүү хөгжүүлж байгаасай гэж боддог
Монголд хип хоп хөгжим үүсээд цөөнгүй жил болсон ч эмэгтэй репперүүд багахан хувийг эзэлдэг. Зөвхөн Монгол төдийгүй дэлхийн тавцанд ч эмэгтэй репперүүдийн тоо цөөн байдаг нь тус урсгалын дуулах хийгээд үзэл бодлоо илэрхийлэх арга хэлбэртэй нь холбоотой гэдэг. Харин Монголын эмэгтэй реппер Женнийг хүмүүс “Хоёр хүү” хамтлагийн Гаваннатай дуулсан “Жигүүртэн” дуугаар нь илүү сайн мэддэг билээ. Ингээд бид ярилцлагынхаа буланд Монголын эмэгтэй реппер Женнийг урьж түүнтэй цөөн хором ярилцлаа.

-Та өөрийгөө манай унигчдад товчхон танилцуулна уу?
- Миний нэрийг Б.Дуламсүрэн гэдэг. Реп нэр Gennie. Одоо 26 настай. Орон сууцанд машинистаар ажилладаг. Нөхөр бас хүүтэйгээ амьдардаг.

-Женни багадаа ямар хүүхэд байсан бэ?
Би багадаа их эршүүд, өдөржин л сагсны шийднээс зүүгдээстэй, хөвгүүдтэй нийлдэг байсан. Гэхдээ танхай биш сурлагатай, хүмүүжилтэй байсан. Багадаа эмээ, өвөө дээрээ өссөн. Дуу хөгжимд, спортод их сонирхолтой байсан даа.
-Эмэгтэй хүүхэд багадаа их олон зүйл мөрөөддөг шүү дээ. Харин та багадаа юуны тухай мөрөөддөг байсан бэ? Нууц биш бол мөрөөдөл тань биелсэн үү?
Би их мөрөөдөмтгий хүүхэд байсан. Айлын ганц болохоор ганцаараа мөрөөдөх, төсөөлөх, бодох, өөртэйгээ ярилцах цаг их байсан. Мөрөөдөл болгон минь биелдэг гэж боддог. Би багадаа эршүүд байсан болохоор бусад охид шиг найз хөвгүүнтэй болж үзээгүй. Тэгээд чин сэтгэлээсээ намайг насан туршдаа хайрлах, намайг ойлгох тэр эрэгтэйг хүлээдэг байлаа. Тэр хүн нь одоо миний хань гэж боддог.

-Та ямар мэргэжлийн хүн бэ? Яаж яваад урлагт хөл тавих болсон бэ?
-Би багаасаа л хип хопд дурлаж сонирхож оролдож ирсэн. Монгол хэлний хичээлдээ их сонирхолтой, шүлэг зохион бичлэгтээ сайн байсан нь бас нөлөөлсөн байх гэж бодож байна. ШУТИС-ийн үйлдвэрийн экологийн ангид сурч байсан. Одоогоор чөлөө авсан, төгсөөгүй байгаа.

-Урлагт хөл тавихад хэн нэгэн нөлөө үзүүлсэн үү. Тэр хүн шиг реппер болох юм сан гэсэн хүн байсан уу?
-Яг энэ шиг, яг түүн шиг гэж бодсон зүйл байдаггүй. Гэхдээ хүн бүрт байдаг онцлог сайн чанараас үлгэр дууриалал авах нь дээр гэж боддог. Монголын хип хопын анхдагч болох ах нарынхаа үгийг их сонсдог. Тэд нарын дууг сонсч судалж өссөн гэж хэлэхэд болно байх. Ямар ч байсан өөрийгөө алдахгүй байхыг эрмэлздэг.

-Мэдээж анхны бүхэн сайхан дурсамжтай байдаг шүү дээ. Хамгийн анхны уран бүтээлийнхээ дурсамжаас хуваалцаач?
-Хамгийн анх ангийнхаа охинтой 7-р ангидаа сонгууль гэж дуу хийж байсан юм. Үгийг нь би бичээд аяыг нь манай үеэл ах “касио” хөгжим дээр дарж өгч байлаа. Монголын радио дээр очиж бичүүлж байсан юм. Дамран хальсан дээрээс кассетан дээр хуулж өгч билээ. Бараг л unpluget дуу хийсэн гэхэд болно. Учир нь дууны дундуур зогсоох гэсэн юм байхгүй. Ах аяа дарж эхэллээ бид 2 дуулах дуулах хэсэгтээ ямар ч алдаагүйгээр дуулж дуусгах ёстой байсан. Гайгүй явж байгаад хамгийн сүүлд нь л алдлаа гэхэд бүх юм эхнээсээ эхэлдэг. Манай найз охины цасны өмд шажигнаад бүр тайлаад трикотойгоо дуулж байсан түүхтэй шүү.

-Таны уран бүтээлүүд ямар урсгалд багтдаг вэ?
-Ямар нэгэн хэлбэрт баригдахыг хүсдэггүй. Ямар ч урсгал руу хөлбөрч чаддаг байхыг эрмэлздэг.
-Шинэ цомог, уран бүтээлүүдээ хэзээ гаргах гэж байна? Одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байгаа вэ?
Гаргана гээд л ойрын хэдэн жил ярьж, бодож л байгаа. Гэхдээ санаж явбал бүтнэ, сажилж явбал хүрнэ гэдэг дээ. Аар саархан зүйлийн асуудал шийдэгдчихвэл хурдхан гаргахыг хүсч байна. Хамгийн сүүлд Амархүүтэй “Бал сар шиг амьдрал” дуун дээр ажилласан. Мөн жазз дуучин Хулан эгчтэйгээ эмэгтэйчүүдийн дуу хоолойг хүргэсэн сайхан бүтээл хийсэн. Дүрсжүүлээд цацах санаатай байгаа. Нэр нь одоогоор тодорхой болоогүй байгаа.
-Хэр сайн тогооч вэ. Гарын хоол нь?
Тийм ч сайн тогооч бишээ. Нарийн хоол сайн мэдэхгүй, өөрийн гэсэн гал тогоотой болвол шинэ хоолнууд судалж хийж сурна гэж боддог. Гэхдээ хоол хийхдээ чин сэтгэлээсээ хийдэг шүү. Чин сэтгэлээсээ хийхэд цаг их ордог. Миний хоолыг хүлээж байгаа хүмүүс тэр үед тодорхой хэмжээгээр өлсөнө. Тэгээд л хүмүүс бэлэн болохоор нь их амтархан иддэг дээ.

Эмэгтэй хүнийг ямар байх ёстой гэж боддог вэ?
Эмэгтэй хүнийг гаднах байдлаасаа илүү дотоод гоо үзэсгэлэнгээ илүү хөгжүүлж байгаасай гэж боддог. Бас Монголоо гэсэн сэтгэлтэй.

-Эмэгтэй хүнийг юутай зүйрлэх вэ?
-Эмэгтэй хүн бол юутай ч зүйрлэшгүй тийм агуу бодь бие гэж боддог.

-Цаг зав гарган бидэнтэй ярилцсанд баярлалаа. Цаашдын уран бүтээлд нь амжилт хүсье.
-Баярлалаа. Танай сайтын хамт олонд бас амжилт хүсье.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
aa
(182.160.40.54)
2013-11-12 13:48:41
best women rapper
0
0
0
Хариулах