Гэрийг илүү чамин харагдуулах заль
Ихэнхи эзэгтэйчүүд өөрийн гэр орноо сэтгүүл дээрх шиг чамин тансаг харагдуулахыг хүсдэг. Энэхүү хүслийг дагахад багагүй мөнгө зарцуулах шаардлагатай болдог. Тэгвэл их мөнгө зарцуудахгүйгээр таны гэрийг илүү өнгөлөг бөгөөд орчин үеийн харагдуулах зальтай аргуудыг хүргэж байна.















Унтлагын өрөөнд томоо гэгч толь байрлуулах нь өрөөг жижиг бөгөөд эмх замбараагүй харагдуулдаг. Тиймээс толь байх хэсэгтээ ханын шүүгээ байрлуулж дотор нь том биштоль тавих нь илүү тохиромжтой.

Үүдний хэсэгт эсвэл өрөөнүүдийн хооронд байрлах хэсэгт ийм жижиг толь тавих нь зардал багатай ч"хөөрхөн" харагдуулдаг.

Жимсний чанамал эсвэл дэлгүүрүүдээр зарагддаг жижиг шилэн савнуудыг хананд тогтоосноор эд зүйлсийг илүү эмх цэгцтэй болгож өгнө. Харин гарт ойрхон байрлуулахаа мартаж болохгүй шүү.

Ямар ч өрөөнд том тод хээтэй хөшиг сонгох нь зүйтэй.

Угаалгын өрөөнд урт шүршүүр байрлуулах нь өрөөг зайтай харагдуулдаг.

Хөшиг тогтоогч яагаад заавал нэгэн хэвийн урт төмөр байх ёстой гэж

Урт хөшгийг цэгцтэй бөгөөд сайхан харагдуулах арга бол өөрийн хүссэн гэхдээ чамин зүйлсээр уях хэрэгтэй

Шүүгээний бариулыг хүссэнээрээ өөрчлөхийг зөвлөж байна

Зурагтаа ч үлдээлгүй жаазанд хийх нь боломжийн санаа байгаа биз?

Залхмаар унжсан утаснуудад ингэж шийдээрэй

Орны толгойн загварыг хүссэнээрээ өөрчилж бас болно шүү

Орны доор ялангуяа хүүхдийн орны доор ийм нууц хайрцаг хадгалах нь зүйтэй.

Гэгээлэг болон хүнд өнгө хоорондоо маш сайн зохицох учир та зоригтой шийдэл гаргаад үзээрэй.

Залуучууд ихэнхидээ нэг өрөө байрыг сонгон авдаг. Хэрвээ та унтлагын ор буйдан хоёрыг нэг дор байрлуулахаар шийдсэн бол унтлагын хэсгийг гоёмсог хөшгөөр тусгаарлаж болно шүү.

Хамгийн сүүлд гэрлийн унтраалга, залгуур хэсгийг гоёмсог хайрцгаар чимэглээрэй

Эх сурвалж: brigthside.me
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.




