ОЛОН ХҮҮХЭД ТӨРҮҮЛСЭН ЭЭЖИД САР БҮР МӨНГӨ ОЛГОНО
2011-12-26
Олон хүүхэдтэй эхэд урамшуулал олгох тухай хуулийн төсөл батлагдав. Энэ хуулийг төслийг Ц.Цэнгэл, Д.Очирбат нар санаачилсан юм. Уг хуулийн төсөлд гурван хүүхэдтэй эхэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувьтай тэнцэх хэмжээний буюу 70200 төгрөгийг сар бүр олгохоор тусгажээ. /ХХДХ/
Харин дөрвөн хүүхэдтэй бол ХХДХ-ний 75 хувьтай тэнцэх 105300 төгрөг, таван хүүхэдтэй бол 140400 төгрөг, зургаан хүүхэдтэй эхэд ХХДХ-г 1,25 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх 175500 төгрөг, долоон хүүхдэд ХХДХ-г 1,5 дахин нэмсэнтэй тэнцэх 210600 төгрөг, найм ба түүнээс дээш хүүхэдтэй эхэд ХХДХ-г хоёр дахин нэмсэнтэй тэнцэх 280800 төгрөгийг тус тус олгоно гэж хуулийн төсөлд дурьджээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







