Олон Улсын манлайллын хөтөлбөрт монгол эмэгтэй сонгогдлоо
АНУ-ын Төрийн Департаментын Боловсрол болон соёлын асуудал эрхэлсэн газраас зохион байгуулдаг Олон улсын төлөөлөгчдийн манлайллын хөтөлбөрт Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэгийн нэрийг АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яамнаас дэвшүүлсэн бөгөөд комиссын гишүүн нь тус хөтөлбөрт хамрагдахаар сонгогдлоо.
Тус хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн сарын 27-ноос энэ сарын 14-ний өдөр хүртэл АНУ-ын нийслэл Вашингтон Д.С, Нью Йорк, Жиоржиа, Техас болон Калифорниа зэрэг 5 мужаар айлчлан, АНУ-ын Төрийн Департамент, АНУ-ын Шүүх Яам, АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын Хүний эрхийн Комисс болон хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бусад төрийн бус байгууллагууд, хууль зүйн их сургуулиуд дээр очиж, үйл ажиллагаатай нь танилцаж, харилцан туршлага солилцох юм.
Тус хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн сарын 27-ноос энэ сарын 14-ний өдөр хүртэл АНУ-ын нийслэл Вашингтон Д.С, Нью Йорк, Жиоржиа, Техас болон Калифорниа зэрэг 5 мужаар айлчлан, АНУ-ын Төрийн Департамент, АНУ-ын Шүүх Яам, АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын Хүний эрхийн Комисс болон хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бусад төрийн бус байгууллагууд, хууль зүйн их сургуулиуд дээр очиж, үйл ажиллагаатай нь танилцаж, харилцан туршлага солилцох юм.Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







