Бүсгүй хүний зан чанарыг бэлхүүсээр нь тодорхойлох нь
АНУ-ын антропологч Элизабет Кешдан эмэгтэй хүний зан чанарыг бэлхүүсээр нь тодорхойлох судалгаа гаргажээ. Удаан хугацаанд туршилт явуулсаны үр дүнд баталгаатай, үндэслэлтэй болсон уг сонирхолтой судалгаагаар хувь хүний зан чанарыг бүрэн тодорхойлж чадаж байгаа аж. Тухайлбал, бараг бэлхүүсгүй шахам бүсгүйчүүд илүү хатуу чанга зан араншинтай байдаг бол 0,7 болон үүнээс доош өргөнтэй бэлхүүс өгзөгний хэсэгтэй тун гайхалтай зохицож, төгс ухаалаг, эелдэг уяхан зан чанартай бүсгүйчүүд байдаг гэнэ. Харин өнөө үед эмэгтэйчүүдийн хамгийн нарийн бэлхүүсний өргөн 0,8-д хүрч байгаа нь бэлхүүсэнд илүү их өөх тос хуримтлуулдаг андрогений гормоноос шалтгаалдаг болжээ.

Эмэгтэй хүн эдийн засгийн хараат байдалд байдаг улс орнуудад нарийн бэлхүүсийг илүү их эрхэмлэн үздэг бол эрэгтэй, эмэгтэй хүмүүс адил тэгш эрхтэй орнуудад нарийн бэлхүүс өдрийн од мэт ховор таардаг байна. Эмэгтэйчүүдийн эдийн засгийн хараат байдал Япон, Португал, Грект илүүтэй, эр хүнд хүлцэнгүй номхон ханддаг хэрнээ тэднийг илүү ухаалаг залж чиглүүлдэг байхад эсрэг хүйстнүүдийн эрх тэгш хангагдсан Дани, Их Британи, АНУ зэрэг улсуудад эмэгтэйчүүдийн зан ааш илүү омголон байдаг аж. Энэ асуудал харин монголчууд бидний хувьд ямар байдаг билээ. Мэдээж монгол хүн болсон хойно омголон л байж таарна. Мөн мэдээж нарийн бэлхүүстэй бүсгүй өдрийн од мэт ховор. Эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг нарийхан бэлхүүс чимдэг гэдгийг бид мэддэггүй л юм шиг тарга тэвээрэг авсаар байдаг.

Элизабет Кешданы тэмдэглэснээр “гол шиг” бэлхүүстэй бүсгүйчүүд эрүүл мэндээр илүү сайн, үргүйдэл, бэлгийн замын халдварт өвчнөөс дархлаатай байдаг аж. Эмэгтэй хүн бүрийн мөрөөдөл гол шиг нарийхан бэлхүүс байдаг бөгөөд эрчүүдийн ч нүдний баясгалан болдог. Ийм нарийхан бэлхүүстэй бүсгүйчүүд эрч хүчтэй, шаламгай, дур булаам, хамгийн гол нь өөртөө итгэлтэй байдаг. Энэ сэтгэл зүйтэй нь уялдаатайгаар амжилт үргэлж дагалддаг байна. Гэхдээ хамгийн гол нь эмэгтэй хүний эелдэг, сайхан ааш авир, ухаалаг зан чанар эрчүүдийг илүүтэй татдаг. Эрчүүдэд 90-60-90 гэдэг анхаарал татах асуудал ердөө биш, хамгийн гол нь сайхан сэтгэл тэднийг сөхрүүлдэг байна.

Эх сурвалж: women-center.mn
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.





