Амтат махан ороомог

Орц: /4хүний порц/

  •  Мах – 700 гр
  • Улаан дарс – 150 грамм
  •  Бекон – 4 ширхэг
  • Горчиц – 1 х/ халбага
  • Давс, хар перец, дарсан өргөст хэмх

Хийх арга:

Махаа дөрвөн хэсэг болгож давтана. Сонгино болон давсалсан өргөст хэмхээ урт нарийхан хэрчиж бэлдээрэй. Үүний дараа махандаа давс, перецээр амтлаад горчиц түрхэж хэрчсэн өргөст хэмх, сонгино болон беконоо тавьж хуйлна. Ингээд модон савхаар тэвхдэнэ. Халаасан ургамлын тосонд ороомгоо шарна. Шарах явцдаа дээрээс нь бага зэрэг шөл эсвэл ус нэмж жигнэнэ. Танайд улаан вино байвал 150 граммаас хэтрүүлэхгүйгээр хийж болно. Гоймон болон дуртай ногоогоороо хачирлаарай.


Эзэгтэйн шивнээ

Давтсан мах хийхэд үхрийн гуяны судас шөрмөсгүй мах байх шаардлагатай байсан боловч би өөрт байсан үхрийн махаараа л хийсэн. Гэсэн хэдий ч хоол маань тун дажгүй болсон. Гуяны мах байхгүй байсан ч хийгээд үзээрэй.

Д. Байгалмаа







 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.