2011 оны гайхалтай үс засалтууд

РЕТРО ДАВАЛГАА БОЛОН ВИКТОРИА ОРООЛТ

Эдгээр засалтууд 1950-д оны үс засалтыг дахин авчирч байна. Rihanna-ийн цайвар улаан үс дээрээ хоёр Ретро маягийн ороолттой байгаа бол, Kelly Osbourne-ы хувьд Мерелин Монро-гийн төрхтэй ижил болгон үсээ зассан нь төгс харагдуулж байна. Харин 1940-өөд оны засалтыг орчин үеийн хандлагатай ижилсүүлсэн Katy Perry -ийн цайвар ягаан үс нь мөн л бүхний анхаарлыг татсан юм.

 

 

 

 

РАПУНЗЕЛЬ-ийн жижиг гэзэг

Хэн ч харсан хайр татам, энхрийн харагдуулах эдгээр үс засалтууд 2011 оны шилдэгт орсон байна. Жижигхэн резенэн боолтуудаар чимэглэсэн энэ засалтын чи ч бас туршаад үзээрэй.

 

 

 

ОМБРЕ

Омбре засалт 2010 оноос дахин эргэж ирсэн. Олон өнгийн, үзүүрийг нь ороож хоёр талаараа оруулсан энэ засалтыг Beyoncе,Jessie l, Nicki Minaj нар гайхамшигтай харуулсан юм.

 

 

 

 

КЛАССИК ӨНГӨ ТӨРХ Ginnifer Goodwin, Evan Rachel, Carey Mulligan

Аль эртнээс байсан хэдий ч хуучиршгүй богино тайралт 2011 онд шилдгээр шалгарч байна. 

 

 

 

 

 

ҮЛ ОЙЛГОГДОХ ХУРЦ ӨНГӨ Katy Perry, Jessie J, Lady Gaga

Гал улаан, шулуун намирсан эдгээр тод хурц өнгийн үсэн дээр нүүрний тод будалтууд тухайн хүнийг илүү хурц харагдуулж бусдыг мөн л гайхшруулав.

 

 

 

 

 

ФРАНЦЫН ТАЛХ БАРИГЧ БА СААЛЬЧИН ЭМЭГТЭЙ

Энэ оны хамгийн их олонд таалагдсан үс засалт. Орос маягийн эмэгтэйн илэрхийлэл талх баригч, эсвэл үхэрчин охидыг илэрхийлсэн энэ засалтуудын Rihanna, Elle Fanning, Kim Kardashian нар харуулсан юм. Эмэгтэйлэг, зөөлөн, спортлог эсвэл урт могой ч юм шиг энэ засалтууд ямар ч үед тун тохиромжтой.

 

 

 

 

 

ӨНДӨР, ЭРЧ ХҮЧТЭЙ БАС ЖИЖИГ ХЭСГҮҮДТЭЙ

Үүнийг хүмүүс гайхамшигтайгаас ч илүү гэж үзэж байна. Iggy Azalea бүх загварын хувцсан дээрээ ингэж үсээ засдаг. Bip Ling үсээ бантикаар дээр боож, хайнга маягийн сул тавьсан нь түүнийг эгдүүтэй жаахан охин шиг харагдуулна. Харин Lady Gaga цайвар шар үсээ өтгөн харагдуулж, хэсэг хэсгээрээ урт богино болгож боосон нь бас олны сонирхлыг татаж байна.

 

 

 

 

 

ДОЛГИОН Jessica Simpson, Demi Lovato, Beyoncе

Сүүлийн үед том ороолттой хэрнээ хөвсгөр маягийн үс олны дунд нэлээд мода болоод байгаа. Энэ засалт хүн бүрт зохидог болохоор оны шилдэг засалтаар шалгарлаа.

 

 

 

 

 

ӨНГӨ БУДГИЙН ХЭТРҮҮЛЭГ Lady Gaga, Nicki Minaj, Katy Perry

Энэ онд хэнд ч үл анзаарагдам байна гэдэг зохимжгүй хэрэг байлаа. үүнийг дээрх зургаар өгүүлж болно. Хүсвэл бүгд усан цэнхэр, далайн ногоон, ягаан эсвэл шар гээд хүссэн өнгөө өөрчилж болох юм.

 

 

 

ГАР АЖИЛЛАГАА ИЛҮҮТЭЙ ШААРДСАН ЗАСАЛТ

Хүнээс жаахан ур чадвар шаарддаг бас чимхлүүр ажил ихтэй үс засалт. Ямар нэг олныг хамарсан үйл ажиллагаа, үдэшлэгт очихдоо ийм үсний засалттай очих нь бусдаас өөр харагдуулах юм. Жишээ нь Nicki Minaj 1980-аад оны стилиэр үсээ буржийлгасан нь бүгдэд маш их таалагдсан юм.

Т. Ганаа

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.