Пенний Притцкер АНУ-ын анхны эмэгтэй Худалдааны сайд боллоо

Амеркийн нэгдсэн улсын конгрессоос Худалдааны сайдын албан тушаалд Пенний Притцкерийг томилжээ. Пенний Притцкер нь бизнесийн салбарт амжилттай яваа бөгөөд салбартаа хамгийн их туршлагатай эмэгтэйчүүдийн нэг юм. Тэрээр 54 настай бөгөөд "Capital Partners PSP" хөрөнгө оруулалтын компаны даргаар ажилладаг.

Түүнийг АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама энэ суудалд нэр дэвшүүлсэн бөгөөд Конгрессын гишүүдээс 97 нь дэмжиж нэг нь эсэргүүцжээ. Худалдааны яамыг толгойлсон анхны эмэгтэй болж  Америкийн түүхэнд үлдэх юм.

Пенни Притцкер нь зочид буудлуудын “Hyatt” сүлжээг үндэслэгчийн охин бөгөөд компанийн захирлуудын зөвлөлд багтдаг. Түүний хөрөнгө одоо 1,85 тэрбум ам.доллар бөгөөд хамгийн баян америкчуудын жагсаалтад 277 дугаар байрт бичигддэг юм байна .



Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.