Хамгаалалтанд бээлий чухал
Өвлийн хүйтэнд хацар гар хайрагдаж даарах мөн ч хэцүү шүү. Тиймээс хүмүүс гараа дааруулахгүйн тулд зузаан бээлий өмсдөг. Харин хавар хуурайшиж, сайртахаас хамгаалаад арай нимгэнийг өмсөнө. Зун харлаж, борлохоос сэргийлээд хүүхнүүд голдуу торон бээлийгээр гангарна. Бээлий манайд шинэ хэрэглээ биш ээ.
Бараг жилийн дөрвөн улирал өмссөөр ирсэн. Эмч, үсчин, тогооч, бэлтгэгч, цэвэрлэгч гээд мэргэжил бүрийн онцлогоосоо шалтгаалан бараг өдөр бүр бээлийг өмсдөг. Эрчүүд хар ажил хийхдээ гараа заваарахаас хамгаалаад бээлий угладаг. Бээлий олон янз. Гэхдээ ганцхан зорилго нь хамгаалах. Бид зөвхөн гараа хамгаалах зорилгоор олон төрлийн зузаан, нимгэн, савхин, ноосон, резинен бээлийг хэзээ ч мартахгүйгээр хэрэглэж суржээ.
Харин бэлгэвчийг яадаг бол. Бэлгэвч ч гэсэн ялгаагүй бас л бидний нэг эрхтэнд зориулсан бээлий шүү дээ. Хамгаалалтын бээлийг хэрэглэж халдвараас, мөн үр хөндөлтөөс өөрийгөө хамгаалъя.


