Гарын дасгал
Зөвхөн хөгжимчид гарын дасгал хийдэг гэж та бодож байгаа бо өрөөсгөл ойлголт. Хэрвээ таны гар бээрч, уян хатан чанар муутай санагддаг бол эдгээр дасгалыг хийгээрэй. Ялангуяа бичийг хэргийн ажил хийдэг бол танд туслах болно.
1. Гараа атгаад эрхий хуруугаараа түгжиж өгнө. 30 секунд бариад алгаа дэлгэнэ. Хуруудаа сайн салгаж өгөөд 30 секунд барина. Энэ байдлаар 4 удаа давтана.

2. Гар янгинаж өвдөхөд өвчин намдаана. Гараа хавтгай гадаргуу дээр тавиад дээш бөмбийлгөөд доош тэнийлгээрэй. 30-60 секунд барина. Хамгийн багадаа 4 удаа давтан хийнэ.

3. Зурган дээр үзүүлсэнчлэн хурууны үеэрээ дотогш нугалаад 30 секунд бариад тэнийлгэнэ. 4 удаа давтана.

4. Зөөлөн бөмбөг базаад буцаан тавиад дахин базах маягаар 10-15 удаа давтан хийнэ. Хэрвээ таны гар гэмтсэн байгаа бол энэ дасгалыг хийж болохгүй гэдгийг анхааруулмаар байна.

5. Энэхүү дасгал нь долоовор болон эрхий хурууны булчинг хөгжүүлнэ. Хөөсөн бөмбөгөө эрхий болон долоовор хуруугаараа чимхээд 30 секунд бариад суллана.

6. Гараа уян хатан болгохын тулд энэ дасгалыг хийгээрэй. Ялангуяа бичиж шивэх ажил хийдэг хүмүүст халаалт болно. Хавтгай гадаргуу дээр гараа тавиад хуруунуудаа нэг нэгээр нь арагш гэдийлгэж өгнө. 12 удаа давтан хийгээрэй.

7. Эрхий хурууны булчин хөгжүүлэх дасгал. Зурган үзүүлсэнчлэн рензен хийгээд эрхий хуруугаа сунгаж өгнө. 30-60 секунд бариад 10-15 удаа давтан хийнэ.

8. Эрхий хуруугаа чигчий хурууныхаа доод үенд хүргээд 30-60 секунд барина. 12 удаа давтан хийнэ.

9. Зурган дээр үзүүлсэнчлэн 1-4 дугаарын дагуу хийгээрэй. Анхаарах зүйл бөөрөнхий O дүрс үүсгэн 30 секунд барина. Хамгийн багадаа 4 удаа давтана.

10. Эрхий хуруугаа үеэр нь нугалаад тэнийлгэхдээ чигчий хурууны үенд хүргэнэ. 30 секунд бариад 4 удаа давтан хийнэ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







