Алимтай шарсан тахианы мах

Орц : /2 хүнийх/
· Тахианы мах – 200 гр
· Алим – 2 ширхэг
· Цөцгий – 60 гр
· Улаан дарс – 25 гр
· Давс, перец, нимбэг
Хийх арга:
Тахианы махаа давс, перецээр амтлаад жижиглэж хэрчсэн нэг алимтай шарна. Үлдсэн нэг алимаа том хэрчээд зөөлөн галаар шараарай. Шарж гаргасан тахианы махыг таваглахдаа нимгэн хавтгай болгож хэрчээд дунд нь шарсан алимыг хавчуулна. Ингээд хүссэн ногоогоороо хачирлан чимэглээрэй. Дарс болон цөцгий нимбэгний шүүсийг халааж сүмс бэлтгэнэ. Сүмсээ шарсан тахиан дээрээ асгаарай.
Эзэгтэйн шивнээ
Өөрийгөө хөгжөөх санаатайгаар энэ хоолыг хийсэн боловч санаанд оромгүй амтыг мэдэрлээ. Урьд нь хэзээ ч алимыг махтай шарж идэж үзсэнгүй ээ. Энэ нь маш гайхалтай санаа байсныг хэлэх хэрэгтэй. Хүүхнүүдээ хийгээд үзээрэй.







