Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн сэтгэлзүйн ялгаа

Эрчүүд, эмэгтэйчүүд хоорондоо хүйсийн хувьд ялгаатайгаас гадна сэтгэлзүй, зан харьцаа, аливаа зүйлд хандах хандлага нь хүртэл шал өөр байдаг.
Эмэгтэйчүүд төрөлхийн яриа байхад эрчүүд үг цөөтэй. Эмэгтэйчүүд түргэн ууртай харин эрчүүд тайван.
Бага насны эрэгтэй хүүхэд хэлд, хөлд орохдоо удаан. Харин үеийн охид нь аль хэзээний хэлтэй, хөлтэй болчихсон гүйж явдаг. Энэ мэтчилэн тоочоод байвал олон ялгаа бий.
Шүдэнз асаахдаа эмэгтэйчүүд гадагш хандуулан зурдаг бол эрчүүд харин бие рүүгээ хандуулан зурдаг байна.
АТМ-с мөнгө авахдаа эрчүүд шууд картаа хийгээд авдаг бол эмэгтэйчүүдийн ихэнх нь АТМ-ын дэргэд очоод цүнхээ уудлан картаа гаргаад, дэвтэр гарган кодоо хараад, удаан бодсны үр дүнд мөнгөө авдаг байна.
Сайхан эмэгтэйг хараад эрчүүдийн нүд баясдаг бол царай муутай бүсгүйг хараад хүүхнүүд нүдээ баясгадаг гэнэ.
Олон хүн эгнэн суусан суудал дээр эмэгтэй хүн бөгсөөрөө түлхэлцэн суудаг бол эрчүүд цээж, мөрөөрөө түлхэлцэн суудаг.
Ном уншихдаа ихэнх эмэгтэйчүүд эхнээс нь дуустал мөр хуудас алгасалгүй уншдаг бол эрчүүд энд тэндээс нь цоохорлон уншдаг ажээ.
Эрчүүд орцоор оронгуутаа гэрийхээ түлхүүрийг халааснаасаа гаргадаг бол хүүхнүүд хаалганы хажуудаа очоод түлхүүрээ гаргаж хаалгаа онгойлгодог ажээ.
Нөхөрлөл
Эрчүүд залуу насандаа олон хүнтэй найзалдаг бол хүүхнүүд хижээл насандаа илүү олон хүнтэй найзархаг харьцаанд ордог.
Гэрлэлт
Гэрлэлтэндээ сэтгэл хангалуун байдаг эрчүүд ганц бие эрчүүдээс бараг хоёр дахин их байдаг бол харин гэрлэсэн эмэгтэйчүүд ганц бие хүүхнүүдийг бодвол хүүхэдтэй эсэх нь хамаагүй, урамгүйхэн амьдардаг байна.
Гэмт хэрэг
Гэмт хэрэг үйлддэг эрчүүдийн дотор ганц бие эрчүүд дийлэнх нь байдаг бол харин гэмт хэрэг үйлддэг эмэгтэйчүүдийн дотор гэрлэсэн эмэгтэй ганц бие хүүхнүүдээс илүү байдаг.
Шийдвэр гаргах
Эмэгтэй хүн шийдвэр гарахдаа эр хүнээс хурдан байдаг.
Захирагдах, захирах
Сургуульд байхдаа хөвгүүд илүү их эрх мэдэлтэй байдаг боловч насанд хүрч гэр бүлийн амьдрал зохиож эхлэхэд эмэгтэйчүүд буюу эхнэрүүд илүүтэй захирах байр суурьтай болдог.
Архидалт
Эрчүүд архи сайн даадаг харин эмэгтэйчүүд бага даана. Эмэгтэйчүүд архийг байнга уувал архинд дондох магадлал нь эрчүүдээс илүү байдаг байна.
Хов жив
Хов зөөх тал дээр эрчүүд эмэгтэйчүүдээс дутахгүй авъяастай гэнэ шүү.
Хайр сэтгэл
Эмэгтэйчүүд өөрийн хайраа нууцлахыг хүсдэг бол эрчүүд хайраа хайртдаа илүү их мэдрүүлэхийг хүсдэг.
Айдас
Эмэгтэйчүүд амрагаа гэнэтийн осол болон өтөлж нас барна гэхээс айж, түгшдэг бол эрчүүд амрагаа бусдад хорлогдох вий, амиа егүүтгэх вий гэж үргэлж болгоомжилдог байна.
Ажиллах
Эмэгтэйчүүд нэг хэвийн удаан ажилладаг бол эрчүүд шуурхай ажиллаад, ажлын завсар зуур амрах дуртай байдаг.
Дурлал
Эрчүүдийн 25 хувь нь анхны болзоогоороо бүсгүйдээ дурлаж нэг оронд орохыг хүсдэг байхад хүүхнүүдийн 15 хувь нь 4-5 уулзалтын дараа болзоот залуугаа тоож эхэлдэг ажээ.
Miranza.A







