Пирсинг хийлгэхэд анхаарал зүйлс
Орчин үед охид залуус маань шивээс, пирсинг хийлгэхийг ихээр сонирхох болжээ. Тэгвэл пирсинг хийлгэхдээ юуг анхаарах талаар мэдээллийг хүргэе.

Биеийн аль нэг хэсэгт зориулалтынаж хэрэгслээр зүсэлт хийлгэж, гархи бусад, гоёлын зүйлсээр чимэглэхийг пирсинг гэдэг шүү дээ. Биен дээрх гялалзсан чимэглэл нь анхааралт татахаас гадна дур булаам харагдуулдаг. Гэхдээ пирсинг нь маш эрсдэлтэй тул ихээхэн болгоомжлол шаарддаг байна. Арьсыг цоолохдоо зориулалтын эмнэлгийн багажаар зүсэлт хийж, эдгэтэл нь гархи зүүдэг. Ингэснээр зүсэгдсэн арьс хоорондоо нийлэлгүй, зүүлтээр тусгаарлагдаж эдгэдэг аж. Биеийн аль хэсэгт цоолсоноос шалтгаалж, эдгэрэлт нь харилцан адилгүй байдаг агаад хамар, хэлний цоололт хүйснийхээс харьцангуй удаан эдгэдэг байна. Учир нь гэдэсний арьсны эдийн төлжилт удаан явагддагаас хагас жил орчим хугацаа шаарддаг гэнэ. Зүсэлтийг хийхдээ хэмжээг сайн тооцоолох хэрэгтэй. Хэтэрхий бага зүсэлт хийвэл буцаад нийлж анихад хүрдэг. Мөн буруу зүсэлт хийгдсэнээс болж ялангуяа хөмсөг цоолоход мэдрэлд цочрол өгч болзошгүй юм. Иймээс гоо сайхны төгс үйлчилгээ хийлгэхийн тулд дараах зүйлүүдийг анхаараарай.

Юуны түрүүнд гоо сайхны газар нь эрүүл ахуйн дээд зэргийн шаардлага хангасан, зориулалтын байранд үйлчилгээ явуулдаг эсэх, нэг удаагийн багаж, бээлий, боолт хэрэглэдэг эсэхийг сайн нягтлах хэрэгтэй шүү. Учир энэ бүгдээс танд хийх пирсингийн үр дүн ихээхэн хамаарах юм. Мэргэжлийн гоо засалчид пирсинг хийхийн өмнө үзлэг хийж, гарч болох бүхий л хүндрэлүүдийг урьдчилан анхааруулж өгдөг ёстой.

Арьсны болон төрөл бүрийн харшил, чихрийн шижин зэрэг дотоод шүүрлийн булчирхайн өвчтэй, цочромтгой арьстай хүмүүс пирсинг хийлгэхээс татгалзвал зохино. Зүсэлт хийлгэсний дараа харшил авахаас сэргийлж төмөр болон ган зэргээр хийсэн зүүлт зүүхгүй байх хэрэгтэй. Харин цагаан алт, мөнгө, титан хамгаас найдвартай байдаг байна. Шинэ хийгдсэн пирсингийг үрэвслээс сэргийлж сайн арчлах хэрэгтэй тул зүсэлт хийлгэснээс хойг хоёр долоо хоногийн турш өдөр хоёроос доошгүй удаа тусгай ариутгалын бодисоор шархыг угааж, цэвэрлэх шаардлагатай гэнэ шүү. Гүйцэд эдгэртэл нь зөвхөн ариутгалыг тос түрхэнэ. Шархыг гүйцэд эдгээгүй байхад саун, усан бассейн зэргээр үйлчлүүлж, хиймэл шарлага хийлгэж болохгүйг санаарай. Зүүлтийг заавал арьс гүйцэд эдгэрсэн хойно зүүнэ. Эс тэгвэл шарханд бохир орж, үрэвсэл үүсгэж болзошгүй. Иймээс тэвчээртэй байж, арчилгааг зааврын дагуу зөв хийж чадваас, хэсэг хугацааны дараа зүсэлт бүрэн эдгэх болно.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







