Дугаарын хязгаарлалтыг ирэх жил зогсооно

Хотын даргын орлогч Н.Гантөмөр зарим зам засварын ажилтай биечлэн танилцаж, гүйцэтгэлд үнэлэлт дүгнэлт өглөө. Яармагаас Нарны гүүр хүртэл 25 метр өргөнтэй 2.5 км замын ажил эхлээд 20-оод хонож байгаа билээ.


Гэвч зам засварын ажил удаашралтай байна хэмээн иргэд бухимдалтай байгаа юм. Гэхдээ Монголдоо анхдагч гэгдэх зургаан эгнээ тус замыг 10-аад хоногийн дараа хүлээлгэн өгөх талаар зам засварын компаниас мэдээлж байна.

Ингэснээр түгжрэлийн асуудлыг багасгахад ихээхэн нэмэр болно гэж үзэж байгаа аж. Мөн энэ мэтээр олон замуудыг засч ашиглалтад оруулах бөгөөд ирэх жилээс автомашины дугаарын хязгаарлалтыг зогсооно хэмээн Хотын даргын орлогч Н.Гантөмөр хэлж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.