Чулууны ид шид ба хамгаалах чанар

Хамгаалалтын чулуунууд нь муу зүйлээс хамгаалдаг бол, шүтээн нь тодорхой зорилготоо (жишээ нь, ямар албан тушаалд хүрэх, ямар цалинтай байх) хүрэхэд тусладаг. Сахиус нь илүү ерөнхий үүрэгтэй байдаг бөгөөд та түүнээс ямар нэгэн хүслээ гуйж болдог. (жишээ нь, эсрэг хүйснийхээ хэн нэгэнд таалагдахыг хүссэн тохиолдолд гэх мэт)
Сахиусан чулуунууд ба орд (Сахиусан чулуунуудыг ордоор шинжихүй)
Арслангийн ордны хамгаалах чулуу болон сахиус нь хув ба молор чулуу юм.
Охины ордонд төрсөн хүмүүсийн сахиус нь хаш (нефрит) чулуу юм.
Жинлүүрийн ордныхонд эрдэнийн гэрэлт чимэд (опал), биндэръяа, номин чулуунууд ээлтэй.
Хилэнцийн ордод төрсөн хүмүүсийг шүр, аквамарин (усан биндэръяа) чулуунууд хамгаалдаг.
Нумын ордныхны сахиусан чулуу нь молор, хризолит (алтан чулуу), аметист (ягаан өнгийн кварц) болно.
Матрын ордныхонд ногоолин, хар мана, бадмаараг чулуунууд ээлтэй.
Хумхын ордныхныг болор чулуу хамгаалж, анар, циркон нь шүтээн чулуунууд нь болох юм.
Хэрвээ та загасны ордонд төрсөн бол сувд болон ягаан кварц чулуунууд таны шүтээн байна.
Бриллиант бол хонины ордныхны шүтээн чулуу.
Харин үхрийн ордныхонд оюу, мана, индранил чулуунууд нь хамгаалалт болон шүтээн нь болдог.
Гартаам нь ихрийн ордныхны шүтээн чулуу юм.
Мэлхийн ордныхны шүтээн чулуу нь саран чулуу, маргад, сувд болно.
Орд болгоны шүтээн чулуунууд нь өөр өөрийн гэсэн нандин чанарыг хадгалж байдаг бөгөөд аливаа нэгэн муу зүйлээс хамгаалдаг байна. Мөн энэ бүх чулуунууд өөрийн гэсэн үүрэг, утга агуулгатай байдаг.
Молор эрдэнэ – энэ чулуу нь далайчдад саруул ухаан, өөдрөг сэтгэлийг бэлэгдсэн сахиус болдог. Харин шүр нь элэг, ходоодны өвчнөөс хамгаалж, эрэгтэйчүүдийг татах увдисыг агуулдаг. Молор болон шүр эрдэнэс нь нойргүйдлээс сэргийлнэ. Доржпалам болон оюу нь атаа жөтөө, хараалаас хамгаална. Аянга, цахилгаанаас гартаам болон ногоолин чулуу хамгаалдаг бол гэр бүлийн хэрүүлээс хаш болон хирозолит чулуу хамгаалдаг байна. Эмэгтэйчүүдийн өвчний үед муурын нүд болон сувд чулууг хэрэглэхийг зөвлөдөг.
Амжилтын сахиус
Ордыг ивээх чулууд нь сахиус болон хамгаалахаас гадна өдөр тутмын амьдралд хэрэглэгддэг. Амжилтын сахиусаар тах, төмөр задгай мөнгө, түлхүүр зэргийг бэлэгдэнэ. Эрт дээр дээр үеэс уламжлагдаж ирсэн сахиуснуудыг муу зүгийн хүчнээс хамгаалахад хэрэглэдэг байсан бөгөөд хүмүүс амьгүй илбэнд итгэдэг байв. Мөн амжилтын сахиусыг хүний нэрэнд тааруулж шүтдэг.
Сахиусыг ямар нэгэн тодорхой үйл ажиллагаанд: жишээлбэл, Халтмар /турмалин/ чулууг – зураач хүн, нил ягаан болорыг – лам хүн гэх мэт хэрэглэдэг байна. Хамгийн сонирхолтой нь үнэт чулууг хүн болгон хэрэглэж болдоггүй аж. Тухайлбал анар болон сувдыг зөвхөн залуу эмэгтэйчүүд зүүх ёстой бол харин бриллантыг нөхөрт гараагүй эмэгтэйд зүүхийг хориглодог байна.
Хүн бүр сахиусан чулуугаа хайрлах ёстой. Түүнийг өөр хүнд өгч болдоггүй. Харин сахиус чулуу нь бэлэглэсэн буюу үе удам дамжсан байж болно. Хулгайлсан эрдэнэсийн чулуу нь муу үр дагавартай байдаг бол, худалдан авсан нь жинхэнэ ид шидээ нэлээд хэдэн жилийн дараа илтгэн харуулдаг гэнэ. Хүн бүр сахиусан чулууныхаа тусламжтай элдэв зүйлийг авна гэж бодохгүйгээр амьдрах ёстой. Цаг нь болохоор сахиусан чулууны эрч хүч ирснээр чиний сайн сайхныг дууддаг байна.
Гэхдээ хэрвээ та өөрөө өөрийнхөө мөрөөдлийг биелүүлэхийн төлөө зүтгэхгүй юм бол дэлхий дээрх бүх чулуун сахиусууд чамд туслахгүй гэдгийг сайн САНАЖ ЯВААРАЙ.






