Кристен Стьюарт анх удаа
Жүжигчин Кристен Стьюарт, Робщрт Паттинсоноос салаад гурван жил өнгөрчээ. Энэ хугацаанд тэр салах болсон шалтгаанаа нэг ч удаа хэвлэлийнхэнд тайлбарлаж байгаагүй билээ. Одоог хүртэл жүжигчин бүсгүй ганц бие яваа бол Роберт Паттинсон английн дуучин FKA Twigs үерхэж байгаа юм.


Саяхан Кристен "The Daily Beast" сэтгүүлд өгсөн ярилцлагатаа "Робертоос салсан нь үнэхээр хэцүү, өнгөрсөн гурван жилийн хугацаанд шаналж өнгөрөөсөн тухайгаа дурсахдаа: Өө хараал ид гэж, намайг алаад өгөөч" хэмээн хэлсэн байна. Удахгүй нээлтээ хийх "Equals" кинонд Николас Хаулттай хамтран тоглосон бөгөөд "Николас бас Женнифер Лауренсаас салаад удаагүй байгаа шүү дээ. Бид хоёр яг адилхан зовлон амссан. Тиймдээ ч кинонд хамтран тоглоход илүү дөхөм байсан" хэмээжээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.






