Монголд анх удаа Дээрхийн гэгээнтний бүтээлийг орчуулжээ

Дэлхийн Буддын шашны тэргүүн Дээрхийн гэгээн XIV Далай лам Данзанжамцын 9 боть бүтээлийг зохиолч, орчуулагч О.Чинбаяр Монголд анх удаа орчуулан олны хүртээл болгож байна. Мөн уг бүтээлийг хамгийн хөнгөн цаасан дээр хэвлэж, бэлгийн багц болгож савлажээ.

Түүнчлэн О.Чинбаяр хоёр ч удаа Далай багштай уулзаж учрахдаа, Дээрхийн гэгээнтний туурвисан ном бүтээлийг эх хэл дээрээ орчуулснаа дуулгаж номынхоо дээжийг өргөн барьж байсан аж.  Мөн 2011 оны 11 дүгээр сарын эхээр Монголд ердөө гуравхан хоног айлчлаад буцсан Далай лам Данзанжамц “Сонгомол бүтээлүүд” номон дээр нь зориулж мутраа хайрласан гэнэ.  Ямартай ч Дээрхийн гэгээнтний энэхүү бүтээл айл бүрийн гэрийн хойморт залагдахад бэлэн болжээ.


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
zochin (103.9.90.131) 2013-03-29 16:02:41
ene buteeliig tsogtsoor ni avmaar bnaa haaguur borluulj bna