Лаа хэмээх шидэт гал



Лаа гэгч энэхүү бяцхан галыг бид хэдий үеэс хэрэглэх болсон бэ?

Лаа нь үндэстэн угсаа, баян, ядуу, хүүхэд хөгшид, гэж ялгалгүй хүмүүст гэрэл гэгээ, сэтгэлийн нөмөр нөөлгийг бэлэглэсээр түүний агуу их шидийн түүх үргэлжилсээр бидний үетэй золгожээ.

МЭӨ 1000 оны эхэнд Христийн сударт дэнгийн голын битүү бүрсэн эд дээр хатгаж лааны анхны хуулбарыг  нээсэн талаар дурьдсан байдаг.  Харин Римчүүд тухайн үед лааг хонины өөхөн тосноос төгс утгаар нь гарган авчээ.

Манай эриний III зууны эцэст египтчүүд лаа болон зулыг зүүд нойрны туслалцаатайгаар элдэв асуултанд хариулт авах өвөрмөц ёслолд ашигладаг байв. Өөрөөр хэлбэл лаа хүн төрөлхтнийг бурхан сүнстэй уулзахад нь зуучилдаг байсан байна. Цагаан лаваар хийсэн лааны дөл хурц бөгөөд ойр орчмоо удаан гийгүүлдэг. Төрөл бүрийн ургамлаас бүтсэн цагаан лав бүхий лааг тухайн үед дээдсүүд л хэрэглэдэг байсан гэж түүхэнд тэмдэглэжээ.  Өнөө үед лааг цагаан лав, халимны тос, нүүрс, нефть, лаврын тосоор бүтээдэг болсон байна.


Лааг хэрхэн хэрэглэдэг вэ?

Дөрвөлжин, дугуй, гадил, мөн алиман гээд лааны хэлбэр өдгөө хачин чамин болсон. Тиймээс лааг хүмүүс найз нөхдөдөө бэлэг болгон өгөх нь олширчээ. Гэр орон өрөө тасалгаагаа лаагаар чимэх нь уламжлал болон хэвшээд байна. Гэхдээ лаа болгоныг бэлгэнд барьж, гэрээ чимэглэх нь учиртай. Лаа нь орчин тойрныг гэрэлтүүлэн чимж, танай гэр бүлд инээд хөөр, тайвшрал, найрсаг байдлыг бэлэглэх учир та гэртээ лаа асааж, гэрээ лаагаар чимэглээрэй.

Ингэхдээ хэрэв та баярын ширээн дээр лаа тавихдаа ширээний бүтээлэг, амны алчуур, бусад чимэглэлтэй өнгийг нь хослуулах хэрэгтэй. Мөн жижигхэн навтгар хундгыг усаар дүүргээд олон өнгийн лаа хөвүүлэн тавибал алжаал тайлан нүд хужирлана.

Өнгө өнгийн лааг хэрхэн хэрэглэх вэ? Лааны өнгө юуг бэлгэддэг вэ?

Улаан лаа

Хайр дурлалын бэлгэдэл. Хосууд найз нөхдөө үдшийн зоогонд урихдаа улаан өнгийн лаагаар ширээ, орон гэрээ чимэглэвэл илүү зохимжтой.

Ногоон лаа

Эхэлсэн ажлаа амжилттай бүтээж мөнгө арвижуулахыг хүссэн хэн бүхэнд тохиромжтой.

Шар лаа

Энэ лаа нь өөртөө нарны эрч хүчийг шингээсэн байдаг тул хүмүүс сэтгэл санааны дарамтнаас салахад туслаж эрч хүч зоримог байдлыг бэлэглэдэг.

Хүрэн лаа

Айл гэрт аз жаргал авчирна.

Хөх лаа

Бие эрхтэнд тамир оруулж, тухайн хүнд ямар нэгэн  далдын хүчин тус хүргэж буй мэт сэтгэгдэл төрүүлнэ.

Цагаан лаа

Элдэв муу энергийг зайлуулах увдистай тул түүнийг албан тасалгаа гэр орноо тойруулаарай.

Улбар шар лаа 

Нөхөрлөл урам зориг, баяр баясгаланг бэлэгддэг.

Лаа хэмээх энэхүү шидэт гал нь амьсгалах агаарыг тань цэвэршүүлэхийн зэрэгцээ элдэв сөрөг энерги, сэтгэл зүйн дарамт, нойргүйдлээс ангижруулах увдистай. Лааны өнгө нь нууцлаг оршихуйг агуулдаг учир та лаа худалдан авахдаа тухайн үйл явдлын ач холбогдлыг бодолцон сонголтоо хийгээрэй.  

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Ariel (51.254.106.70) 2017-05-08 09:39:35
Very good Do you need any candle raw material like paraffin wax We distribute Kunlun brand paraffin wax and candle making machine in Northeast China where is very close to MN