Хайртай хонгорхон дүү Ариунаадаа төрсөн өдрийн гал халуун мэндийг хүргэе!

Сайн байна уу? Хайртай дүүдээ энэ өдрийн мэндийг хүргэе!
Цагийн зүү нэгэн хэмнэлээр урагшилсаар 1 сарын 19 гэх энэ өдрийг зарлалаа. Тиймээ, өнөөдөр миний дүүгийн хорвоод мэндэлсэн, хосгүй баярын өдөр.
Эмэгтэйчүүд гэх тодотголтой цахим сэтгүүлийн гэрэлт хуудсаар хайртай дүүдээ төрсөн өдрийн мэнд хүргэж байгаадаа би туйлын их баяртай байна.
Дүүгийнхээ төрсөн өдрүүдийг хэрхэн яаж өнгөрөөдөг байсныгаа эгч нь тодхон санаж байна. Ихэр юм шиг хувцаслаж, бүхий л зүйлээрээ ижилсэн гоёдог байсан бидний охин нас. Өнөөдөр бид хоёр тус тусын амьдралаа зохиосон эзэгтэй, энхрий үрсийнхээ хайртай ээж нь болцгоосон хэдий ч өнөөх л найз охид шиг хэвээрээ бие биенээ санаж, зовлон жаргалаа хуваалцсаар л яваа.
Жаргалтай үед минь хамт инээж, зовсон цагт минь цугтаа уйлж, ээжийн минь оронд ээж, эгчийн минь эзгүйд эгч, дотны найз, зөвлөгч болж чаддаг дүүдээ эгч нь дандаа баярладаг шүү!
Эгч нь дүүгийнхээ дайчин, аливаад чин сэтгэлээсээ ханддаг, бусдын төлөө өөрийгөө зориулж чаддаг зан чанараар үргэлж бахархдаг шүү!
Дүүдээ зөндөө их Хайртай!
Сайхан баярлаарай. Эгч У. Чулуунчимэгээс





