Энэ долоо хоногт болох үйл явдал
2012-04-09
- 04 дүгээр сарын 09-ны өдөр Нисванис хамтлагийн “Нис нис” фестиваль болно.
- 04 дүгээр сарын 09-нөөс 13-ны өдрүүдэд намын бүлэг, ажлын хэсэг, байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаан Улсын их хурлын танхимд болно.
- Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөний бүртгэл 09-ны өдрийг хүртэл үргэлжлэнэ.
- 04 дүгээр сарын 10-ны өдрөөс Азийн оюутны аврага шалгаруулах эмэгтэй воллейболчдын тэмцээн эхлэнэ.
- МҮХАҮТ-аас 04 дүгээр сарын 10-аас эхлэн богино хугацааны сургалт явуулна. Үүнд: гадаад худалдааны төлбөр тооцоо мэдээлэл интернэтийг олон улсын худалдаанд ашиглах нь зэрэг олон сэдвүүдийн хүрээнд явуулах юм.
- 04 дүгээр сарын 11-ны өдөр Анод банк ХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй “Смарт интегрейтэд” ХХК, Иточу корпорацийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газар, “Монгол газар” ХХК, “Олон овоот гоулд” ХХК-иудад холбогдох 6.611.013.379 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг шүүх хэлэлцэнэ.
- Сумдын сурагчдын амралт 04 дүгээр сарын 12-нд дуусгавар болно.
- 04 дүгээр сарын 13-ны өдрийн 19 цагт “Тэнгэрийн хүү” жүжиг УДЭТ-т тоглогдоно.
- Б.Шүүдэрцэцэг “Домогт Ану хатан” жүжиг 04 дүгээр сарын 14-ны 17 цагт УДЭТ-т тоглогдоно
- 04 дүгээр сарын 15-ны 15 цагт В.Хюго “Парисын дарь эхийн сүм” музыкл драм тоглогдоно.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







