Эзэн Чингисийн хайрт хатан Есүй

 

Монголын түүхэнд хань нөхөр, хаан эзэндээ тусалсан хатад цөөнгүй байдгийн заримыг түүх сударт тэмдэглэн үлдээсэн байдаг бөгөөд тэдний нэг нь эзэн Чингисийн хайрт хатан Есүй юм. Тэрбээр Татар аймгийн бүсгүй.

Эртнээс нааш Татар аймаг нь Монголтой өшөөтэй явсан бөгөөд  Хэрлэн, Онон, Туул гурван голын Монголын Амбагай ханыг баривчлан Алтан улсад хүргэж алуулсан ба Чингис хааны эцэг Есүхэй баатрыг хорлон алсан ажээ. Хамаг Монголын ханлиг, Татар аймгаас өшөө авах гэж урт хугацааны турш тэмцэлдсээр ирсэн бөгөөд энэ удаа Чингис хаан эртний өсийг ийнхүү авах болжээ.

1202 оны намар Чингис хаан татарын олон аймгийг Хадан Нөмөрөг гэдэг газар хиар цохих үед Есүй олзлогдсон юм,

«Монголын нууц товчоо»-ны тэмдэглэлийг үндэслэвэл Татар аймаг Тэмүүжинд дийлэгдэн эзлэгдэн хөнөөгдөх үед  Есүгэн гэдэг үзэсгэлэн гоо охиныг олзолж таалахад, тэр охин өөрийн эгч Есүйг гоо сайхан төрснийг нь Тэмүүжинд айлтгаж : «... хан хүнд зохилдох гоо бөлгөө» гэж магтсаныг нь Чингис хаан сонсоод, хүмүүс илгээн Есүйг авчруулжээ.

Чингис олон Монгол овог аймгаа нэгтгэж Их Монгол Улсаа байгуулсны дараа 1219 онд Сартуул руу дайлаар мордох гэж байхад Есүй хатан төрийн чухал асуудлыг хөндөж Чингис хаанд айлтган шийдүүлснийг «Монголын нууцтовчоон»-дурдахдаа:

«Хаан

Өндөр давааг давж

Өргөн мөрнийг гэтэлж

Урт аянд мордохдоо

Улс иргэнээ захирахыг

Урьтал болгож сэтгэмүй

Төрсөн бие тилбэрэх

Түмэн амьтныхуулййг

Төгс ухаандаа санаасай

Уул мэт бие чинь

Нурж одвоос

Улс орон Монголыг чинь

Хэн захирах юм бэ?

Тулгуур мэт биеийг чинь

Түйвэн одвоос

Тугих сүлдийг чинь

Хэн өргөх юм бэ?

Төрсөн дөрвөн хүүгээс чинь

Төрийг хэн барих вэ?

Хан хөвүүд дүү нар

Харц олон ард ба

Хатан бид бүгдэд

Хариу айлтгах эсэхийг

Хааны зарлиг мэдтугэй»/3/ гэж хэлсэн.

Үүнийг сонсоод Чингис хаан: «Хатан хүн боловч Есүйн үг зөвөөс зөв! Дүү нар хөвүүд, Боорчи, Мухулай та нарын аль нь ч энэ үгийг дурдсангүй. Би өвгөдийн хойноос одохгүй мэт, өөрөө мартсан ажгуу. Үхэл надаас тойрох мэт, үнэхээр үүнийг санасангүй» гэж магтан сайшаасан зарлиг буулгаад, дөрвөн хөвүүдээ дуудаж зөвлөлдүүлж, эцэст нь гуравдугаар хүү Өгэдэйгээр хаан сууриа запгамжлуулахаар тогтжээ. Есүй хатны сануулгыг Чингис хаан хүлээн авч залгамжлагчаа тогтоосон нь түүний дараа төр хямарч хожим хэдэн хөвгүүд, төрөл садангуудын хооронд хаан ширээ булаацалдах тэмцэл гарахаас урьдчилан сэргийлж чадсан юм. Тиймээс ч Есүй хатныг Чингис хааны дараа Их Монгол улсад үүсч болох аюулыг зайлуулсан гавъяатай гэж үзэж болно.

Есүй хатан Чингис хааныг нас барах үед түүний дэргэд сахиж асран халамжилж байсан юм. Тиймээс их хааныг нас барсны дараа их хэмжээний эд хөрөнгө, харъяат албатыг хүртсэн. Үүнийг Есүй хатны Чингис хааны их үйлсэд гавъяа зүтгэлээ үзүүлж чармайсны хариу гэж үзүүштэй. Тиймээс ч түүхэнд Ухаант хатан гэж тэмдэглэгдсэний учир үүнд орших амуй.

Тайваны Үндэсний музейд хадгалагдаж буй Монгол хатны зураг. Хубилай хааны үед хааны ордны зураач зуржээ. Энэ зурагны хуулбар өдгөө МУ Үндэсний төв Архивд буй.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Еее (103.212.116.112) 2017-01-03 21:06:31
Шал худлаа тийм ч хайртай байгаагүй татаарийн гаүар нутгаас олдсон хятад угсааны охид тийм болоод ганцаараа биш нөхөртэй эгчийгээ зааж өгч эгч дүүсээрээ 2 лаа ордонд орж ирсэн эхнээсээ санаа нь 2 лаа хүч хаьсаргаж чингисийг урхидаж хамаг монголийг тараах байсан чингис үхэхдээ хүртэл тэр хатантайгаа явж байгаад огт дайсангүй газраас хүн гарж ирж харваж шархаа даалгүй үхсэн байнга зэрэгцэж явдаг хатан яагаад тэр үед хажууд нь байгаагүй нь сонин л байгаам даа гол нь хятадуу энэ 2 хатнийг л магтаад бичсэн байдаг Нойтой л хүүхнүүд
nomin (202.179.11.94) 2014-03-08 23:11:18
hmmmm hudlaaa zurag ym bishuu ter uyd iim omsgol omsoj bgaga bizde malgai ter usnii hew 2 ni 19 20 zuund l iim omsgoltei bsiishde
Guest (77.188.110.74) 2014-03-08 17:28:14
Ihenh nom zohioluud der hairtai hatan Hulan l gj gardag esvel Borte l gj uzdeg de ug n