”Asia Fashion Collection” шоунд Монголынхоо нэрийг гаргаж байгаа дизайнер бүсгүйг дэмжээрэй бүсгүйчүүдээ!

Бямбажавын Явууцагаан бүсгүй япон улсад дизайнерийн чиглэлээр “Вантан” их сургуулийг амжилттай суралцаж "Asia Fashion Collection"  шоунд оролцох эрх авч монголынхоо нэрийг гаргаж яваа юм. Б.Явууцагаан буюу “Yavuu” энэхүү азийн дизайнеруудын олон улсын тэмцээнд маш амжилттай оролцож эхний хоёр шатандаа тэргүүн байранд оржээ.



Харин тэмцээний гуравдугаар шатанд фэйсбүүк хуудаснаа өөрийн page-ийг нээж түүнийгээ хэр сайн хөгжүүлсэн болон page-дээ хэдэн Like цуглаасанаар нь байр эзлүүлэх гэнэ. Азийн бусад орны оролцогчид өөрийн фэйсбүүк хуудсаа хэдэн жилийн өмнөөс нээсэн болохоор Like ихтэй байгаа аж. Тиймээс авъяаслаг залуу дизайнер бүсгүй Б.Явууцагаан өөрийн Явуу page-ээр орж Like дарж дэмжихийг уриалж байгаа юм.


Түүнчлэн Явууцагаан Өөрийн “Явуу” брэндээ гаргах эрхээ аль хэдийн авсан байна. Түүний туйлын зорилго нь Монголдоо “Явуу” брэндийнхээ үйлдвэрийг нээж монголдоо төдийгүй дэлхийд танигдаж олон оронд салбараа нээх хүсэлтэй ажээ. Бүсгүй та ч бас Монгол дизайнер бүсгүйг дэмжиж байвал Явуу page хуудас руу орон Like дарж урмын үг хайрлаарай.

Монгол дизайнерийн цахим хуудас: Yavuu


https://www.facebook.com/yavuu79?fref=ts






Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.