ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГУУД НИЙГМИЙН САЙН САЙХНЫ ТӨЛӨӨ

Өнөөдөр буюу 2012 оны 01 сарын 31-нд, 11.00-14.00 цагт Палас зочид буудлын Наран ресторанд Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Ерөнхий зөвлөлийн хурал, Иргэний Нийгмийн Өдөрт зориулсан өдөрлөг болох юм байна.

Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо нь 54 гишүүн байгууллагатай бөгөөд 1924 оноос хойш тасралтгүйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа монголын ууган эмэгтэйчүүдийн байгууллага билээ. Тэд 2011 оны ажлаа дүгнэж, 2012 оны ажлын чиглэлээ дараах байдлаар тодорхойлжээ.

Ерөнхий зөвлөлийн хурлаас холбооны 2012 онд

Нэг. УИХ-ын болон орон нутгийн сонгуульд нэр дэвшсэн эмэгтэйчүүдийг дэмжиж, эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэхийн төлөө хамтрач ажиллах,

Хоёр. Монголын эмэгтэйчүүдийн нэгдсэн III Чуулганыг зохион байгуулах,

Гурав. МЭХ-ны Стратегийн Баримт Бичгийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд чиглэсэн, эмэгтэйчүүдийн амьжиргаа, хөгжлийг дэмжих төсөл хөтөлбөрүүдийг санаачилж хэрэгжүүлэх,

Дөрөв. МЭХ-ны төв хэвлэл Монголжингоо сонины захиалгыг нэмэгдүүлэх зорилт тавьж байгаа ажээ.

Өнгөрсөн онд МЭХ 20 000 гаруй охид, эмэгтэйчүүдэд амьдрах ухааны сургалт явуулж, олон нийтийн үйл ажиллагаанд 13 000 гаруй эмэгтэйчүүдийг хамруулжээ. Орон нутагт хэрэгжүүлсэн төслүүд нь өрх толгойлсон болон эмзэг бүлгийн эмэгтэйчүүдэд ажлын байр бий болгох, өрхийн орлогыг нэмэгдүүлэхэд чиглэгдэж, эмэгтэйчүүдийн 200 гаруй бүлгийг байгуулан чадавхжуулжээ. 

А. Андгэрэл

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.