Дэлхийн аварга М.Уранцэцэг “Их дуулга”-д аваргын төлөө барилдана
Азербайжен улсын нийслэл Баку хотноо жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн өнөөдөр эхэллээ. Тэмцээнд 41 орны эрэгтэй 157, эмэгтэй 90 тамирчин өрсөлдөж байна. Эмэгтэйчүүдийн 48 кг-д дэлхийн аварга М.Уранцэцэг өрсөлдөгчдөө дараалан ялсаар хагас шигшээд үлдсэн. Тэрээр Туркийн бөхийг цэвэр ялснаар финалд шалгарч үлдээд байна.

57кг-д зодоглосон А.Цолмон Австрийн бөх Филзмозер Сабринад цэвэр ялагдснаар тэмцээнээ дуусгалаа. 60кг-д Г.Хэрлэн хэсгийн аваргын төлөөх барилдаанд ОХУ-ын бөхөд цэвэр ялагдаж хүрэл медалийн төлөөх дагах барилдаанд ч Узбекстаны жүдочид ялагдлаа.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.






