Есүхэй баатар, хүү Тэмүүжин нарын эхнэр авсан түүх

Чингис хааны эцэг Есүхэй баатар /?-1170/ нь Хамаг Монголын Хабул ханы ач, Бардан баатарын гуравдугаар хүү билээ. Хабул хан XII зууны тэргүүн хагаст хаанчлахдаа хан ширээгээ долоон хөвгүүнийхээ нэгэнд бус Тайчууд овгийн Сэнгүн Билигийн хөвгүүн Амбагайд өгөхөөр гэрээслэжээ. Чухам яагаад Хабул хан ийм шийдвэр гаргасны учир шалтгаан судар, түүхэнд тэмдэглэгдээгүй ажээ. Амбагайн дараа Хамаг Монголын ханаар Хабулын дөрөвдөх хүү Хотула өргөмжлөгдсөн юм. Хотула хан нас барахдаа гурван хөвгүүнийхээ алинд ч залгамж халаагаа захиж үлдээсэнгүй.

Хотула ханы дараа Есүхэй баатар Хамаг Монголын «хан» хэмээн албан ёсоор өргөмжлөгдөөгүй боловч тэрээр Хамаг Монгол улсын төрийгзалгамжлан барьсан юм. Есүхэй баатар нь харвах намнахдаа сайн, баатар зоригтой хүн байсан тул өвөг эцэг хандаа их тоогдож байжээ. Есүхэй баатар Хамаг Монголын ханлигийн эв нэгдлийг эрхэмлэж, бусад монгол аймгуудаа нэгтгэх ажиллагаанд оролцож байв. Тэр Зүрчидийн Алтан улсын өнгөлзлөгийн эсрэг олонжил тэмцэгчдийн нэгэн байв. Иймээс Алтан улетай сүлбээтэй байсан Татар ханлигийн эрх баригч нарт хорлогдож нас баржээ. Хожим Юан улсын Хубилай хаан 1266 онд «Дээдсийн сүм» байгуулан Есүхэй баатарыг их хаан хэмээн өргөмжилсөн билээ..

Өүлэн эх бол Хонгирад аймгийн салбар болох олхонуд овгийн хүмүүн бүлгээ. Мэргэд аймгийн их Чилэдүгийн эхнэр болохоор явах зам зуур нь Есүхэй баатар ах дүү гурвуулаа очиж булаан аваад авааль эхнэрээ болгожээ.

Тэр үеийн монголчуудын дунд ураг хуримын заншилд булаалгын ураг ба гуйлгын ураг гэсэн хоёр янз байсан. Булаалгын ургийн заншил бол овгийн байгууллын үлдэгдэл юм. /2/ Энэ удаагийн булаалгад Есүхэй баатар ах Нэгүүн тайж, дүү Даридай Отчигинтайгаа оролцжээ. Бэр буулгах хүмүүс бусдаас шинэ авсан бэрээ сэргийлэхийн тулд нум сум авч явдаг байжээ. Энэхүү заншил нь яваа яваандаа манай монголчуудын нэгэн заншил болон уламжлагдаж, хүргэн, бэр буулгахаар очихдоо нум саадаг агсаж явах болсны учир даруй тийм буюу. Өүлэн бол нинжин сэтгэлтэй, цэцэн сэргэлэн хүн байжээ. Есүхэй баатар ах дүү гурвуул Өүлэнийг булаан авахаар дайран ирсэнд Их Чилэдү өөрийн ураглан авсан гоо хатнаас салж ядан байхад нь Өүлэн: «Саяын тэр гурван хүний санаа юу болж байхыг мэдэв үү? Тэдний царай тун муухай байна. Халдвал аминд чинь хор хүргэж мэднэ. Эр хүн амьд мэнд үлдвэл эхнэр бүсгүй мундахгүй олдоно. Мухлаг тутам охид бий. Тэрэг тутамд хатад бий. Хэрвээ намайг санах аваас дахин авах гэргийгээ миний нэрээр нэрлэж яв, Одоо амьд мэнд гарахыг хичээн миний үнэрийг үнсэж яваарай» гээд өмсч явсан цамцаа тайлж Их Чилэдүд өгчээ.

Овгийн байгууллын үлдэгдэл болсон булаалгын ургийн улмаас овог аймгууд хоорондоо муудалцан тэмцэлдэж, ешөө хорсол зангидах ба цаашилбал тэмцэлдэн дайтах байдалд ч хүрч байжээ. Өүлэн дээрх хэдэн үгээр иймэрхүү аюул түгшүүрт байдлаас хэлтрүүлж Их Чилэдүүгийнхээ амийг аварсан төдийгүй мэргэд, монгол хоёр аймгийн цусан өшөө зангидахыг зайлуулж өөрийн хурц сэргэлэн арга ухаанаа анх харуулсан юм.

                                                                                           Үргэлжлэл  дараагийн дугаарт

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
tuuuhch So (202.126.91.153) 2014-02-27 19:31:59
hhheheh mash saihan boljee