"HI-FI" шинэ цомгийн нээлт

Өнөөдөр “HI-FI Mega Store”-ийн төв дэлгүүрт залуу дуучин Н.Мөнгөншагайгийн “Амин хайртай ээждээ” анхны цомгийн нээлтийн өдөрлөг боллоо. Цагаан сүүгээр амлуулж, өлгийдөн авсан уг цомог хорвоогийн бүх ээжүүдэд зориулагдан гарч байгаа юм.

 

Дашрамд дурдахад HI-FI Mega Store дээр энэ сарын 28, 31-ний өдрүүдэд бусад хамтлаг дуучдын шинэ цомгийн нээлтийн үйл ажиллагаа болох төлөвлөгөөтэй байна.

Залуу дуучин Н.Мөнгөншагай:

-Юуны өмнө таньд анхны цомгийг өлгийдөн авч байгаад баяр хүргье. Анхныхаа цомгийг “Амин хайртай ээждээ” зориулан гаргасан байна. Цомгийнхоо тухай ярьвал? 

-Баярлалаа. Уран бүтээлч хүн болгон ээжийн тухай сайхан дуу хийхсэн гэсэн бодол өвөртлөн явдаг. Би ч мөн адил. Тиймээс л энэ дуу маань, цомог маань төрсөн. Хүн болгон эхээс төрдөг учраас ертөнцийн бүхий л хүнд, түүний ижийд зориулан гаргасан юм.

Эх хүн гэдэг чинь өөрөө хамгийн сайн сайхан, цагаан сүүний дээж юм шүү дээ.

-Таны уран бүтээлд амжилт хүсье.

-Маш их баярлалаа.

 

Дуучин Н.Мөнгөншагайгийн ээж:

-Юуны өмнө таньд баяр хүргье. Учир нь энэ хүүг та төрүүлсэн болохоор л өнөөдрийн цомог ч төрж байгаа юм болов уу?

-Баярлалаа. Хүү минь анхныхаа бие даасан  цомгоо гаргаж байгаад нь маш их баяртай байна. Энэ цомгоо өөрийнхөө төрсөн ээждээ зориулахаас гадна нарт ертөнцийн бүхий л ээжүүдэд зориулж байгаа юм шүү.

-Хүүдээ хандаж юу гэж хэлэх вэ?

Миний хүү цаашид улам их амжилтад хүрч, ард түмнээ баярлуулсан сайхан дуучин болоорой.

 

 

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа

 

 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.