Таны хүүхэд “нэг л өөр” байна уу?

Таны хүүхэд үргэлж л асуудал үүсгэж эсвэл ертөнцийн юмс үзэгдлийн тухай наснаасаа эрт сонирхож, том хүн шиг аливаа юмны мөн чанарыг таних гээд л хачин жигтэй юм ярьж байна уу?  Тэгвэл таны хүүхэд шинжлэх ухаанд “индиго” буюу гасан гэж нэрлэгдээд байгаа шинэ эриний хүүхэд юм.

Индиго хүүхдүүдийн онцлог

- Их мэдрэмтгий

- Насандаа баймгүй эрч хүчтэй

- Сэтгэлийн хөдөлгөөн багатай, тайван тогтвортой, хүмүүстэй харьцах дуртай

- Хүндэтгэлтэй харьцахыг томчуудаас хүсдэг

- Гадаад хэл, математик зэрэгт суралцах аргаа өөрөө эрж хайдаг

- Аливаа мэдлэгийг хоосон цээжлэх замаар идэвхигүй  сургалтаар бус, өөрийн мэдрэмж чадлаар олж авахыг илүүд үзнэ

- Өрөвчхөн сэтгэлтэй, дотно хүмүүстээ өвчин зовлон үхэл тохиолдоход  маш ихээр гунигладаг

- Өөрийнхөө өмнө  маш том зорилго  тавьж түүнийхээ төлөө зүтгэдэг. Гэхдээ  биелэгдэхгүй бол амархан тэвчээр алдагдана.

Эцэг эхчүүд ийм хүүхэдтэйгээ  харилцаа үүсгэхэд маш хүнд байдаг. Үгэнд орохгүй, өөрийнхөөрөө зүтгэдэг тэднийг хүссэн хүнийхээ дүрд оруулж хүмүүжүүлэх боломжгүй.  Харин гасан хүүхдийнхээ сөрөг талыг дарж, давуу талыг нь хөгжүүлэх нь зүйтэй юм.

                        Тэдэнтэй хэрхэн харилцаа үүсгэх вэ?

  1. Ирээдүйд хэн болж, улс орондоо ямар зүйл хийх талаар нь бүү тулга. Үүнийг тэд та нараас илүү мэднэ. Тэд энэ хорвоод ямар үүрэгтэй ирснээ төрсөн цагаасаа эхлээд мэдэрсээр байдаг.
  2. Нярай хүүхэд шүү дээ гээд орхилгүйгээр өөрийн хийж байгаа үйлдлээ бүгдийг нь тайлбарлаж өг. Энэ нь тэдний гоц оюун ухаанд маш сайн зохицох ба таны үйлдлийн нарийн сайн учгийг таньж мэдснээр таныг өөрийн үлгэр жишээ болгох баатар мөн гэдэгт бат итгэнэ.
  3. Аливаа асуудалд чөлөөтэй сонголт хийх боломжоор үргэлж ханга.  Хувцсаа эсвэл  тоглоомоо худалдаж авахдаа өөрөөр нь сонголт хийлгэж бай.  Тэд гайхалтай  сонголт хийх  болно.
  4. Тэдэнд хүндэтгэлтэй ханд. Танайд ийм хүүхэд мэндэлсэнд таларх.  Жишээ нь: Миний үнэртэй усыг яачихсан юм бэ? гэхийн оронд “Миний хүү ээжийнхээ үнэртэй усыг  хаана хураасан бэ?” гэж асуу.
  5. Өөрт нь яагаад заавар зөвлөгөө өгдөг  шалтгаанаа үргэлж тайлбарлаж бай.
  6. Тэднийг зэмлэх буруушаахаас зайлсхий. Үргэлж яагаад ийм зүйл хийснийг нь асууж, яах ёстойг нь эерэгээр тайлбарлаж өг. Тэд ахиж ийм алдаа хэзээ ч гаргахгүй.
  7. Бүү басамжил, хэзээ ч бүү дорд үз.  Ингэснээр та гоц оюун ухаантай хүүхдээ эвдэж байнаа гэсэн үг юм.
  8. Сахилга баттай холбоотой асуудлаар бие даан шийдвэр гаргахад нь тусла. Үргэлж үглэж яншиж байхын оронд учирлан тайлбарлаж өгвөл тэд илүү сайн ойлгоно.
  9. Хүмүүжүүлэх ажилдаа тэднийг хамтрагч  болгон оролцуул.  Энэ асуудлыг урдаар сайтар  бодох хэрэгтэй.

Эцэст нь шинэ эриний гэгдэх гасан хүүхдүүд гоц оюун ухаантай, та бидний 10 насандаа мэдэх зүйлийг 4 настайдаа ойлгож ухаарсан байдаг. Цэнхэр өнгийн  ауратай энэ хүүхдүүд эх дэлхийд өөрчлөлт шинэчлэлт хийхээр заяагдсан учраас эцэг эхчүүд та бүхэн гоц хүүхдийнхээ хэн болох тухайд улам сайн судлаарай.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
---- (202.179.8.82) 2015-11-03 04:55:29
манай хүү 6 настай ангидаа онц сурдаг шүлэг дуу нээх сонирхохгүй мөртлөө бүгдийг нь чээжилчихсэн байдаг ямар ч юмыг маш амархан тогтоодог бүр гайхалтай ойтой би 4 настай байхдаа тэгсэн ингэсэн гээл ярьдаг тэр нь ч үнэн байдаг хааяа наснаасаа хэтэрсэн сэдвээр надтай ярьдаг зарим асуултанд нь би байтугай манай ээж аав ч хариулж чаддаггүй би хүүгээрээ бахархдаг ч хааяа айдаг би яаж хүмүүжүүлэхээ мэдэхгүй байна Хүмүүжлийн талаар би нээх үлгэр дуурайл болоод байдаггүй ч манай хүүхдийг хүмүүжилтэй ухаантай гэж эргэн тойрныхон дүгнэдэг Хэн ч харсан сэтгэл сэргэмээр хөгжилтэй сэргэлэн цовоо хүү Уурлахаараа ерөөсөө уйлдаггүй дуугаа хурааж юу ч хамаагүй хийдэг яг том хүн шиг Хааяа хүүхэд гэдгийг нь мартах юм 6 настай хүүхэд ийм байж болох уу