Зөгийн балтай ус уух 14 шалтгаан

1. Элэг цөсний үрэвслийг намдаана.
Өлөн элгэн дээр зөгийн балтай буцалсан ус ууж заншвал элэгний үйл ажиллагаа хэвийн болж, үрэвслийг анагаана.

2.    Зөгийн бал ханиад намдаадаг
2007 онд Анагаах Ухааны Пенн (Penn State College of Medicine) коллежийн хийсэн судалгаагаар ханиадтай хүүхэд бал хэрэглэхэд шөнө сайн унтаж, ханилгах нь буурч байжээ. Өөр нэг ижил туршилтаар 270 ханиадтай нэгээс таван насны хүүхдэд унтахаас нь 30 минутын өмнө хоёр цайны халбага бал өгөхөд шөнө бага ханиалгаж, илүү сайн унтаж байв. Ингэхдээ зөгийн балаар эмчлээгүй хүүхдүүдтэй харьцуулж үзсэн юм байна.

3.    Амны хөндийг цэвэрлэж, шүд цайруулдаг. 
Зөгийн балны уусмалаар хоолой амаа тогтмол зайлвал амны хөндийг бүхэлд нь цэвэрлэхээс гадна шүдийг хамгаалан цайруулахаас гадна 20-35 гр цэвэр балыг ундаа маягаар хэрэглэвэл элдэв үрэвслээс сэргийлнэ.

4.    Зөгийн бал ой тогтоомжийг нэмэгдүүлнэ
Ройтерсын нэгэн нийтлэл дээр дурдсанаар 102 цэвэршилтийн насны эрүүл эмэгтэйг туршилтанд оруулжээ. Ингэхдээ өдөр бүр 20 грамм зөгийн бал өгөхөөс өөр зүйл хийгээгүй байна. Дөрвөн сарын дараа ой тогтоолтын шалгалт авахад бусдаас илүү олон үг тогтоож чадаж байгаа нь харагджээ. Шүүмжлэгчид үүнийг үндэслэл муутай гэдэг ч ямар нэгэн ялгаа байгаа нь харагдаж байна.

5.    Хоол боловсруулалтыг сайжруулдаг.
Зөгийн балны 2-3 хувийн уусмалыг хоолонд хольж хэрэглэхэд хоол боловсруулах эрхтэнүүдийн гэм анагаагдана.

6.    Зөгийн бал шарх эдгээнэ
Олон судалгаагаар зөгийн бал яр шарх, түлэгдэлтийг эдгээх увидастай нь батлагдсан. Шархан дахь бүх төрлийн бактерыг устгаж чаддаг гэнэ. Нэгэн туршилтаар 59 шархтай хүнийг боловсруулаагүй зөгийн балаар эмчлэхэд 80 хувь нь эдгэсэн байна. Хэрхэн эмчилгээнд ашиглах тухай WebMD-гээс мэдэж болно.

7.    Судасны хатууралт.
Сонгины шүүсийг шахаж зөгийн балтай тэнцүү хэмжээгээр хольж сайтар хутгаад устай саванд дүрж зөөлөн халаагаад хоолны халбагаар өдөрт гурван удаа ууна. Хоолны өмнө эсвэл дараа нь хэрэглэдэг. Ингэж заншвал судасны хатуурлын зовлон үзэхгүй.

8.    Зөгийн бал тэжээллэг бодисоор баялаг
National Honey Board байгуулагаас гаргасан зөвлөмжинд дурдсанаар зөгийн баланд маш олон төрлийн шим тэжээлийн бодисууд байдаг гэнэ. Тухайлбал: кальци, зэс, төмөр, магнез, манган, фосфор, цайр гэх мэт. Тиймээс чихэрний оронд зөгийн бал хэрэглэвэл илүү ашигтай.

9.    Өтгөн хаталтыг дарна.
Жимс ногоо тогтмол хэрэглэдэггүй, голдуу цагаан гурил, мах иддэг хүний өтгөн байнга хатаж, улмаар бүх бие махбодио хордуулдаг. Тэгвэл өтгөн хатдаг хүмүүс өглөө, оройд аяга бүлээн усанд нэг хоолны халбага зөгийн бал уусгаж заншвал зохилтой.

10.    Зөгийн баланд цусны цагаан бөөм буурах эрсдлээс сэргийлэх боломж бий
Майо Клиник (Mayo Clinic)-ийн дурдсанаар химийн эмчилгээнээс үүдэлтэй цусны цагаан бөөм буурах эрсдлээс сэргийлэх хамгийн ирээдүйтэй бөгөөд зардал багатай арга бол зөгийн бал хэрэглэх гэжээ. Гүйцэд батлагдаагүй байгаа ч зарим нэг туршилтаар нааштай үр дүн харагджээ. Иймээс цааш нь үргэлжлүүлэн судалж байгаа гэнэ.

11.    Зөгийн бал гоо сайханд
Тослог арьсны маск бэлтгэхдээ: 1 ширхэг өндөгний цагааныг хөөсөртөл хутгаад 1 цайны халбага зөгийн бал, сүү, нимбэгний шүүс холино. Дараа нь чимх гурил хийж хутгаж бэлтгэнэ.Нүүрэндээ 15-20 минут тавиад дараа нь бүлээн буцалсан усаар угаана .
Тэжээлийн маск бэлтгэхдээ: 10 гр зөгийн бал, 2 ш өндөгний шартай хольж сайтар хутгаад 100 гр ургамлын тос хийнэ. Нүүрэндээ тавихдаа 1 дүгээр үеийг тавиад 5-7 минутын дараа 2 дугаар үеийг тавина. Дахиад 5-7 минутын дараа 3 дугаар үеийг тавиад 10-15 минутын дараа бүлээн усаар угаана
Суларсан арьсанд тавих маск бэлтгэхдээ: 1 халбага зөгийн балыг зөөлөн гал дээр халаагаад талсжиж эхлэх үед нь 1 цайны халбага улаан буудай буюу овъёсны гурил нэмж сайтар хутгаад, хөөсөртөл хутгасан 1 ш өндөгний цагаан уураг нэмж хийнэ. Нүүрэнд 20 минут тавиад буцалсан бүлээн усаар угаана.
Бүх төрлийн арьсны цэвэрлэгч лосьон бэлтгэхдээ: 1 цайны халбага зөгийн бал дээр 1 халбага глицрин, аяганы гуравны нэг буцалсан ус нэмж сайтар сэгсэрч дээрээс нь 1 хоолны халбага цагаан архи нэмснээр цэвэрлэгч бэлэн болно.

12.    Зөгийн бал улирлын чанартай харшлыг бууруулах боломжтой
Шинжлэх ухаан батлаагүй байгаа ч амьдрал дээр олон хүн үр дүнтэйг нь баталдаг. Зөгийн бал нь цэцгийн тоосноос бүрддэг тул ийм байх боломжтой гэж судлаачид үздэг гэнэ. Үүнийг судлаж баталгаажуулах л дутуу байгаа юм.

13.    Зөгийн бал антибиотикт дийлддэггүй бактеруудыг устгаж чаддаг
Туршлагаар батлагдсан нэг зүйл бол зөгийн бал нь хоол хүнсээр дамждаг “E. coli”, “salmonella” болон метициллинд тэсвэртэй “staphylococcus aureus”, “”pseudomonas aeruginosa” өвчин үүсгэгчдийг устгах чадвартай.

14.    Зөгийн бал халзралт болон хагны асуудлыг шийднэ
Хаг болон хуйхны арьсны асуудалтай хэсэг хүнд туршилт хийжээ. Ингэхдээ 10 хувийн балтай бүлээн усаар толгойныхоо асуудалтай хэсгүүдэд түрхээд гурван цагийн дараа усаар зайлна. Үүний дараа долоо хоног болоход загатнах нь буурч арьс гуужих, хагтах нь буурсан байна. Дахиад нэг долоо хоногт дээрх эмчилгээг давтахад хуйх бүхэлдээ эдгэрч үс унахыг ч багасгасан байна. Ийм маягаар долоо хоног бүр эмчилж зургаан сар өнгөрөхөд бүрэн эдгэрчээ.

Эх сурвалж: etop.mn 
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.