Эзэгтэй танд өгөх даалгавар байна
Эмэгтэйчүүдийн цахим сэтгүүл эзэгтэй танд хялбар боловч амьдрлын хэвшлийг тань өөрчлөх даалгаврыг долоо хоног бүр өгч байхаар боллоо.
Энэ удаад гэр бүлийн мөрөөдлийн самбараа хийх даалгавар өгч байна.
Гэр бүлийн мөрөөдлийн самбар гэж юу вэ?
Та юуны түрүүнд гэр бүлийн гишүүдэд чинь байнга харагдаж байх өрөөнийхөө хэсгийг сонгоод, тэр газартаа ватум цаас эсвэл томоохон самбар өлгөөрөй. Энд та ойрын болон хэтийн мөрөөдөл болсон зүйлсийнхээ зургийг нааж, зурж болох юм. Эхлээд эзэгтэй та өөрөө мөрөөдлийн самбараа бүтээгээд дараа нь нөхөр, хүүхдээрээ хийлгээрэй. Эсвэл бүр бяма, ням гаригийн амралтын өдөр гэр бүлээрээ энэ самбар дээрээ мөрөөдлөө бичиж болно шүү дээ.
Ингээд гэр бүлийнхний тань хамтдаа хийсэн анхны “бүтээл” гэр бүлийн самбараа үргэлж харж байвал өдөр бүр хүсэл мөрөөдлөөр дүүрэн байж, хүн төрөлхтний далд ухамсрын таталцлаар таны гэр бүлийн мөрөөдөл тун удахгүй биелэх болно.
Нэг хүний чин сэтгэлийн татах хуулиас илүүтэй, таны гэр бүлийн хамтын хүчин зүтгэл хэрэгтэй юм шүү. Даалгавраа хэрхэн биелүүлсэн тухайгаа уншигчидтайгаа хуваалцаарай.
Таньд амжилт хүсье.




