Та хүүхэдтэйгээ хэр эвтэй вэ?
Хүүхдийн эвийг олно гэдэг таны хүмүүжүүлэх ур чадварын нэг чухал үзүүлэлт. Одоо та энэ ур чадвараа ямар төвшинд байгааг дараах асуултанд хариулж шалгаарай. Асуулт бүрийг сайн бодож үнэн бодитой хариулаарай. Тийм, үгүй, заримдаа гэж хариулна. Хариуг урьдчилан харахгүй, шууд хариулж эхлэхийг танд зөвлөе.
- Танай гэрт харилцан ойлголцох уур амьсгал бий гэж та үздэг үү?
- Хүүхэд чинь тантай ний нуугүй ярилцаж, “хувийн” зөвлөгөө авдаг уу?
- Хүүхэд чинь таны ажил төрлийг сонирхдог уу?
- Та хүүхдийнхээ найзуудыг таньдаг уу?
- Тэд танайхаар ирдэг үү?
- Хүүхдүүд чинь гэр орны ажилд оролцдог уу?
- Танд хүүхдүүдтэйгээ хамт сонирхож хийдэг юм бий юү?
- Тэднийг хичээлээ яаж хийж байгааг байнга шалгадаг уу?
- Хүүхдүүд чинь гэртээ баяр ёслолд бэлтгэхэд оролцдог уу?
- Хүүхдүүд өөрсдийн баярт таныг байлгах дуртай юу? Эсвэл явуулах гэж оролддог уу?
- Та сонсож дуулсан, уншиж мэдсэн зүйлийнхээ талаар хүүхэдтэйгээ ярилцдаг уу?
- Телевизийн нэвтрүүлэг, киноны талаар санал, сэтгэгдлээ солилцдог уу?
- Хүүхэдтэйгээ үзвэр, үзмэр үздэг үү?
- Хүүхэдтэйгээ аялал зугаалгаар явдаг уу?
- Амралтаа хүүхэдтэйгээ хамт өнгөрүүлэхийг хүсдэг үү?
- Эсвэл тэдэнгүйгээр амрахыг хичээдэг үү?
Одоо оноогоо нийлүүлээд бодоорой. Хариулт: Тийм гэсэн хариулт бүрт – 2 оноо, Заримдаа – 1 оноо, үгүй – 0 оноо өгнө.
20-иос дээш оноотой бол та хүүхэдтэйгээ тун эвтэй аятайхан харилцдаг юм байна.
10-20 хүртэл оноотой бол та нарын харилцаа тийм ч эвтэй биш юм. Цаашид харилцаагаа сайжруулах талаар бодох хэрэгтэй.
10-аас доош оноотой бол та хүүхэдтэйгээ хайнга, эв дүй муутай харьцдаг юм байна. Иймээс маш яаралтай түүнийгээ залруулах арга зам бодох хэрэгтэй.
Ц.Лонжид – “Хүүхдээ хүн болгох ухаан” номоос







