Эрчүүдэд өгөх зөвөлгөө № 2


Хурьцал 2-4 минут үргэлжлэхийг хэвийн гэж тооцдог. Харин та үүнээс бага хугацаанд дур тавьдаг бол эдгээр зөвөлгөө таньд тус болно.

- Та амьдралын хэв маягаа эргэж сайн хардаа. Та зурагт үзэж амрах дуртай юу? Хэтрүүлж иддэг, архи их уудаг, тамхи татдагуу? Энэ тохиолдолд яах ёстойг та өөрөө мэдэж байгаа байх.

- Та удаан хугацаагаар бэлгийн харьцаанд оролгүй явдагуу? Хэрэв тийм бол тогтмол хурьцал хийж бай.

- Хурьцалын үед хөдөлгөөнөө түр зогсоож бэлэг эрхтэнээ үтрээнээс гаргалгүй хэсэг амар, тэгээд үргэлжлүүл , үүнийг хэд хэдэн удаа давтаж болно.

- Жирэмслэхээс сэргийлж, хурьцалаа тасалдуулж болохгүй, үүний оронд бэлгэвч, эм зэрэг өөр арга хэрэглэ.

- Таньд ийм байрлал илүү тохиромжтой, та дээш харж хэвт, эмэгтэй таны дээр, эсвэл эмэгтэй хажуу тийш харж орчноо таатай болго.

Эрэгтэй хүн цэвэршдэг үү?
 
Эрэгтэйчүүд ч гэсэн эмэгтэйчүүдийн нэгэн адил цэвэршдэг. Энэ нь эрэгтэй хүний төмсөгнөөс тестостерон хэмээх эр бэлгийн дааврын (гормон) ялгаралт багассанаас шалтгаалдаг. Эрэгтэй хүнд бэлгийн дааврын ялгаралт нь 17-20 насанд дээд цэгт хүрч 40 наснаас хойш аажим буурч эхэлдэг учир 40 гарсан зарим эрэгтэй хүн, бэлгийн идэвх, бэлгийн сэрэл залуу үеэ бодвол буурснаа мэдэрдэг. Энэ өөрчлөлт нас ахисантай холбоотой байхаас гадна сэтгэл зовних, сэтгэл санаагаар унаж, гутрах зэргээс шалтгаалах нь илүү байдаг. Гэхдээ ихэнх эрэгтэй хүнд бэлгийн сэрэл үүсч, таашаал авах нь 60 түүнээс дээш насанд ч үргэлжилдэг. Үрийн шингэнд нь байх эр бэлгийн эсүүд нь эмэгтэй хүнийг жирэмслүүлж чадахуйц тоо, хэмжээгээр агуулагддаг.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.