Алдарт Кристиан Роналда найз бүсгүйдээ гэрлэх санал тавьжээ
Дэлхийн алдарт тамирчин Кристиан Роналдо Испани гаралтай бүсгүй Жоржиана Родригестай болзоод 2 жил гаруй болжээ. Тэд өнгөрсөн 4 -р сард охинтой болсон бөгөөд Орос улсад болж байгаа "World Cup" 2018 тэмцээний үеэр гэрлэх санал тавиад байгаа юм.

Загвар өмсөгч Жоржиана Родригес нь Роналдотай албан ёсоор гэр бүл болвол түүний 3 хүүхдийн ээж болох юм. Тэрээр Лондон хотод загварын чиглэлээр суралцахынхаа өмнө бүжгээр хичээллэдэг байжээ. Хосууд Диснейлэндэд хамтдаа явж байсан нь олны анхаарлыг татаж, тэдний талаар цуурхал гарсан юм. 2016 оны сүүлээр албан ёсоор болзож байгаагаа олон нийтэд зарлажээ.
Жоржиана Родригес нь Испанийн Мадрид дахь Gucci брэндийн дэлгүүрт ажиллаж байхдаа Роналдотай танилцсан бөгөөд үүнээс хойш нууцаар болзож эхлэсэн гэдэг. 2017 онд найз бүсгүйгээ жирэмсэн болсон тухай Роналдо мэдэгдсэн бөгөөд энэ тухайд тэрээр "Би маш их аз жаргалтай байна, маш их" хэмээн сэтгэлийнхээ үгийг хуваалцжээ.
Роналдо 3 хүүхдээ тээгч эхийн тусламжтай өлгийдөн авсан бөгөөд 2010 онд анхны хүүгээ, 2017 онд Эва, Матео хэмээх ихрүүдтэй болжээ. Ихрүүдийг АНУ - д төрүүлсэн байна
Роналдо түүнтэй учирснаасаа хойш хөлбөмбөгийн талбайд илүү амжилт гаргасаар байгаа бөгөөд өчигдөрхөн ДАШТ-ийг гоолын тоогоор тэргүүлж, Европын дээд амжилтыг тогтоогоод байгаа билээ. Тиймээс Роналдогийн амжилтанд тун эерэгээр нөлөөлж байна хэмээн хэвлэлүүд бичсэн байна.









Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
а
(66.181.177.86)
2018-06-22 19:05:18
роналдогын шинэ худаг уу олон жил ухаарай да
0
0
0
Хариулах













