Ер бусын зүйлс

Та гарчгийг хараад гайхсан уу? Мэдээний зураг гарчигтайгаа үл авцалдсан ч юм шиг санагдсан бол та доорх мэдээллийг уншаарай.



Алдарт коунтри стилийн дуучин Тейлор Свифт өөрийн 5 дахь үнэртэнгээ гаргажээ. Тэрээр шинэ үнэртнээ "Ер бусын зүйлс" хэмээн нэрийдсэн байна. Шинэ усны савлагаанаас л харахад л зөөлөн тансаг үнэртэй гэдгийг мэдэж болохоор ажээ. Цахирмаа цэцэг болон илгэн цэцэгний үнэрийг багтаасан үнэртэн 100 гр болон 170 гр гэсэн хоёр янзын хэмжээтэйгээр худалдаанд гарч байгаа аж.




Мөн дуучин маань шинэ үнэртэнгийн савлагаанд өөрийгөө мөнхлөхөө ч бас мартаагүй бололтой. Ер бусын зүйлс нэртэй шинэ үнэртэй ус нь энэ сарын дундуур хэрэглэгчдийн гар дээр хүрэх юм байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.