Солонгосын хамгийн хүлээлттэй киногоор шалгарсан ”train to Busan” киноны жүжигчин Gong Yoo
Gong Ji-chul 1979. 7.10-нд төрсөн тайзны нэр нь Gong Yoo. Бид Silenced, Goblin,Train to busan зэрэг кинонуудаар нь түүнийг сайн мэднэ.

Gong Yoo “Kyung Hee University” –г “Б. А.” театрын зэрэгтэй төгсчээ. Түүний анхны шоу бизнэсийн гараа нь 2000 онд “Mnet” шоунд оролцсоноор эхэлжээ. Түүний дараа 2001 онд “school 4” телевизийн цувралд тоглосон юм. Gong Yoo дараа нь MBC-ийн романтик инээдмийн "The First Prince of Coffee" кинонд тогложээ. Уг кино түүнд драмын алдар нэр авчрахаас гадна, түүний тэргүүлэх статусыг бэхжүүлсэн юм. Кофений хунтайж гэх кинод тоглож дөнгөж нэр хүнд нь ид өсөж байх үеэр тэрээр цэрэгт 2008.01.14нд татагдсан юм. Энэ явдал олон хүнд харамсалтай санагдаж байсан боловч цэргийн албанаас 2009.12.08 ирсний дараа түүний нэр хүнд илүү өссөн гэж хэлж болох юм.

Цэргээс ирснийхээ дараа Gong Yoo Gong Ji-young-ийн "The Crucible" романыг олон улсын хэмжээнд “Silence” нэрээр бүрэн хэмжээний кино болгон гаргасан юм. Уг кино 2011.09.22 нд нээлтээ хийсэн даруйдаа олон нийтийн уур бухимдлыг ихээр хүргэж, Хууль эрх зүйн шинэчлэлийн талаархи саналыг олон улсын Үндэсний Ассемблейд хүргүүлж, насанд хүрээгүй хүүхдийг бэлгийн чиг хандлагатай гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн төслийг боловсруулсан юм. Үүний дараа 2013 оны 11 сард НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF) -ийн төлөөлөгчөөр томилогдсон юм. Тэрээр томилогдсоныхоо дараа дэлхий даяар буурай хөгжилтэй орнуудын хүүхдүүдийн нөхцөл байдлыг ойлгуулах зорилгоор дэлхийн өнцөг булан бүрт очиж үзсэн юм.


Түүний уран бүтээлийн дараалсан том амжилт бол Өмнөд Солонгост 11 саяас илүү их амжилтанд хүрсэн “Train to Busan” кинонд тоглосон юм. Түүний дараа "The Age of Shadows" кино нь хоёр долоо хоногт 6 сая гаруй доллорын ашиг орлого олсон юм. Мөн үргэлжлүүлэн 2016 оны сүүлээр “Goblin буюу The Lonely and Great God” кинонд тоглосон нь түүнд Baeksang Awards-ийн шилдэг жүжигчин гэх шагналыг олгосон юм

Тэрээр саяхан өөрийн твиттер хаягаар "Train to busan" үргэлжлэл анги хийгдэхээр болсныг мэдэгдсэн байна.
Найруулагч Yeon Sang Ho-д дараагийн ангид байж болох үйл явцын талаар дурдсан ба үүнд: шинэ найруулга болон зохиомжонд төвлөрөх аль эсвэл зомбигийн өнцгөөс илүү нарийн харуулсан зохиолоор бүтээх гэсэн сонголтууд байгаа бололтой.
Variety сайтын мэдээлэлж буйгаар томоохон кино компаниуд болох Sony Pictures , 2oth Century Fox нар тус киног Hollywood -ад ахин хийх саналыг тавиад байгаа аж. Hollywood гэлтгүй Франц хувилбарыг бүтээхийг хүссэн саналыг Gaumont , Canal Plus болон EuroCorp зэрэг кино компаниуд тавиад байгаа юм байна.














Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







