“АЗ ЖАРГАЛЫН АЯЛАЛ”-д оролцох хүмүүсийн анхааралд:

 

Манайхаас зохион байгуулж байгаа аялалд хамрагдах хүмүүс дараах зүйлд анхаарлаа хандуулна уу.

1. Хөнгөн, дулаан куртик, өмд өмсөх (хөлс шингээх даавуун хувцас дотуураа өмсөх)

2. Халтирахгүй, хөлд эвтэйхэн гутал, уулын пүүз өмсөх /шинэ гутал хөлд дасаагүй, холгох магадлалтай байдаг/

3. Малгай, бээлий заавал өмсөх

4. Нарны эсвэл цасны шил зүүх

5. Үүргэвч цүнх /цүнхэн доторх ачаа 3-4 кг байж болно/

Аялал гэдэг үргэлж сурах, суралцах, санан дурсахын нэр юм

Цэцээ гүний оргил дээр гарахад тайван алхахад 3 цаг орчим болдог бөгөөд уруудахад 2.30 цаг орчим болно. Иймд өглөө Улаанбаатараас хөдлөх цагаа сайн барих хэрэгтэй. /08.30-д Сүхбаатарын талбай дээрээс хөдөлнө/

Аяллын багийн эхний амрах цэг хүртэл 40-50 минут алхах бөгөөд энэ зам нь бартаа ихтэй, харьцангуй өгсүүр гэдгийг анхаараарай.

Харин түүнээс дээш зам дардан алгуур өндөрлөг учраас эмэгтэйчүүд маань ядрахгүйгээр оргил хүрнэ.

Нэмж хэлэхэд:

Нэгэнт аялахаар шийдсэн бол багийнхантайгаа нягт уялдаатай, зохион байгуулалтай байх хэрэгтэй. Ахлагчийнхаа үг зааврыг тэр даруйд нь ягштал биелүүлж байхгүй бол замбараа муутай баг дээш өгсөхөд бие биенээ хүлээх зэрэг бусад шалтгаануудаас болж цувааны эмх алдагдаж болзошгүй.

Өөд газар өгсөхдөө ам цангаж байсан ч ус уухгүй шүү! Өдрийн амралтаараа л ундаа ууна. Ер нь шингэн их уухад зүрхний ажиллагаа ихсэн, ам улам цангаж, хөлс асгарч ихээхэн ядарна.

Түр ч болов амрахад учир бий шүү, бүсгүйчүүлээ. Жаахан амраад нөхдийгөө гүйцээд очиход юухан байх вэ? тэгж бодож болохгүй. Аяллынхаа айзам хөдөлгөөнийг алдагдуулна. Өөрөө будилж төөрвөл өөрийгөө болоод бусдыгаа сандаргах аюултай. Тиймээс өөрийн ойр хавьд яваа аялагчдаа сайтар нүдэлж, тэдэнд ч бас анхаарал тавьж яваарай.

Амжилт хүсье бүсгүйчүүд ээ!

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.