Анагаагч – “Campari” дарс

 

Өмнө нь бид бүсгүйчүүддээ тансаг ликёр Baileys-ийн найрлага болон түүхээс танилцуулсан бол энэ удаад анагаах чадвартай Campari дарсыг танилцуулж байна.

1862 онд Кампарино хэмээх кафе ресторан энэ дарсыг олон нийтэд анх танилцуулснаар Campari дэлхийн зах зээлд хүч түрэн орж ирч өнөөдөр 160 гаруй оронд худалдаалагдаж байна.

1861 онд Майланд гэх газар үүссэн тус дарс нь Италийн ургамлын болон гашуун жүржийн хальсаар суурь түүхий эдээ болгодог нарийн чимхлүүр орцтой юм. Ганцхан граммын орцны зөрүүгээс амт нь өөрчлөгддөг тул үйлдвэрлэх техник онц гойд тусгайлан бэлдсэн байх бөгөөд нэрэлтийн дараагаар том шилэн торхонд хийн хадгалдаг байна.

 

Campari Sodа болон архитай кампарийг сэргээх коктейль гэцгээдэг. “Campari Sodа”–г нимбэгний зүсэмтэй ууж болдоггүй. Учир нь амтыг нь эрс өөр болгодог бөгөөд зөвхөн амтат жүржийн зүсэм юмуу хальсаар нь даруулдаг. Тусгайд нь 10% охьтойгоор жижигхэн шилэнд савласан ч байдаг. Энэ жижиг шилний загварыг 1932 онд Фортунато Дэперо гэгч загвар зохион бүтээгч бүтээжээ.

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.