Цагаан идээний үзэсгэлэн худалдаа үргэлжилж байна
Сүү цагаан идээний үнийг тогтвортой байлгах үүднээс уламжлалт гар аргаар боловсруулсан бүтээгдэхүүнийг малчдын гар дээрээс хямд үнээр худалдаалах зорилготой "Цагаан идээний өргөтгөсөн худалдаа" үргэлжилсээр байна. Энэхүү үзэсгэлэнг Нийслэлийн Баянзүрх дүүргийн засаг даргын тамгын газраас зохион байгуулж байгаа бөгөөд “Скай” их дэлгүүрийн гадна талбайд энэ сарын 25-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.
Дүүргийн нутаг дэвсгэрт хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд Архангай аймгийн Чулуут сумын Засаг даргын Тамгын газар, Чулуут сумын нутгийн зөвлөлтэй хамтран “Цагаан идээний өргөтгөсөн үзэсгэлэн худалдаа”-г зохион байгуулж байгаа билээ. Үзэсгэлэн худалдаанд Чулуут сумын 100-аад өрхийн малчид 60 орчим тонн цагаан идээг нийслэлчүүдэд хүргэхээр ирсэн аж.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







