ЭМЭГТЭЙЧҮҮД ЭРЧҮҮДЭЭС ЮУ СОНСОХЫГ ХҮСДЭГГҮЙ ВЭ?

 

 

 “Зүгээр л тайван бай”

Эмэгтэйчүүдийн үзлэгт ороход эмч: “Зүгээр л тайван бай” гэж хэлэх үед би өөрийн эрхгүй биеэ чангалан, бүх мэдрэхүйгээ биеэ сул тавьж, тайван байхад төвлөрүүлдөг ч тайван байж чаддаггүй, айдаг. Яг үүнтэй адилхан найз залуу маань надад хандан "зүгээр л тайван бай" ингэж хэлэхийг нь сонсохоор миний дургүй хүрдэг. Өөрөөр хэлбэл түүний энэ үг  "чи дэндүү их сэтгэлийн хөөрөлтэй, ухаангүй, бодож байж, тооцоотой хөдлөх чадваргүй, бүхнийг ээдрээтэй болгодог гэсэн санааны илрэл юм шиг санагддаг юм.  Тиймээс би энэ үгэнд дургүй!

 

“Битгий улам ээдрээтэй болгоод бай!”

Ямар гомдмоор гээч! Энэ үгээрээ миний хэлсэн ярьсан үгний ач холбогдлыг багасгаж, өмнө нь ярилцсан зүйлийн минь үнэ цэнийг үгүйсгэж орхидог. Шуудхан хэлэхэд: “Би чамтай энэ тухай ярилцахгүй!” гэсэн үгтэй адилхан байдаг. Эмэгтэйчүүд бид ямарваа нэгэн асуудлыг хүндрүүлэх талаар боддоггүй. Харин сайхан ярилцахыг илүүд үздэг.

 

“Аядаж үз!”

Өмнөх хоёр өгүүлбэртэй адилхан сонсогдож байгаа биз? Хамгийн муу нь, энэ нь сэтгэлийн өвчтэй хүнтэй харьцаж байгаа юм шиг сонсогддог. Өөрөөр хэлбэл: “Эмэгтэй! Та аядаж үз, таны мэдрэлийн эмийг одоохон аваад ирнэ” гэдэгтэй адилхан юм. Мэдээж, миний сэтгэлийг түгшээгээд байгаа зүйлийн талаар ярилцах юм бол би тайвширна. Ер нь  эмэгтэй хүнийг аядуу байхыг зөвлөж байгаа нь түүнийг  ялааг заан болгож байна гэж бодсоных.

 

“Чи хэтэрхий эмзэг юм!”

Эмэгтэйчүүд эрчүүдийн талаар яриад эхлэх үед тэд дургүйцсэндээ эмэгтэйчүүдийг хэтэрхий эмзэг хэмээн зэмлэдэг зантай. Залуус аа, бид хэтэрхий эмзэг, мэдрэг хүмүүс биш ээ. Энэ энгийн нэг хариу үйлдэл юм. Бид сэтгэл хөдлөлийг мэдэрч, түүнийгээ илэрхийлдэг. Хорвоо дэлхий дээр эмэгтэйчүүд бид л эмзэг, өрөвч зөөлөн байхаар заяагдсан гэдгийг битгий мартаарай!

 

“Чи ер нь галзуу юм аа!”

Үгүй шүү, эмэгтэйчүүд бид цоо эрүүл, хэвийн хүмүүс. Бид шивэгнэх шахуу яриагаа тодотгон дуугаа бага зэрэг өндөрсгөж, хацар даган ганц, хоёр нулимс урсах төдийд та нар галзуу, солиотой гэж хэлцгээдэг. Энэ чинь та нар харгис хэрцгий гэж хэлсэнтэй адилхан шүү дээ. Залуус аа, сонс доо, бид хэзээ галзуурахаа сайн мэднэ. Та нар биднийг ингэж хэлж байгаа нь буруу гэж хэлэх гээд байна л даа. Хэрэв та нар хүсээд байвал хэдхэн хоромын дараа галзуурал гэж юу байдгийг жинхэнэ утгаар нь үзэх байх шүү!

 

“Битгий хүүхэд шиг аашлаад бай”, “Элэг доог болох хэрэггүй”, “Битгий уцаарлаад бай, өөртөө итгэлгүй юм аа”

Маш их баярлалаа! Харин одоо арай дээр болчихлоо. Эрчүүд та нар ганцхан үг хэлээд бидний тэвчээрийг барж чадлаа шүү дээ. Бид өөрсдийгөө ямар тэнэг болохыг яаж ойлгохгүй байх юм?  Тийм шүү, тийм... зүгээр л егөөдөж байна. Харин эрчүүд та нар ийм үг хэлчихээд биднийг яана гэж бодож байна? Та нарын энэ үг биднийг маш их гомдоох болно гэдгийг та нар ойлгохгүй байна гэж үү? Хайртай эр нь гомдоох шиг муу зүйл өөр хаана байх билээ дээ?...

 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.