Дуучин Цэлмүүн гэрлэх үү?

Анх шүүгчдийн өмнө инээмсэглэн зогсож байсан даруухан охин Ч.Цэлмүүн өнөөдөр хэдий нь Монголын рок поп урлагийн ертөнцөд байр сууриа олжээ. Түүний явсан газар, өмссөн хувцас бүр нь хэвлэлийнхний “бай” болсоор. Харин дуучин маань энэ удаад хэвлэлийнхэнд “Гэрлэх ёслол”-оороо бэлэг барьж байгаа гэнэ. Түүнийг багынхаа найзтай хуримаа хийх гэж байна гэсэн мэдээ олныг шуугиулж эхэллээ. Гэвч дуучин Цэлмүүн албан ёсны мэдэгдэл хийгээгүй байгаа.

Зусланд танилцсан найз Аагий гэх залуутай тэрээр энэ оны наймдугаар сард нижгэр хурим хийхээр төлөвлөж байгаа тухай ойр дотны хүмүүсийнх нь дунд яриа гарч, Ч.Цэлмүүний хуриманд сонгох бэлгийн тухай “шуум” тархжээ. Тэрээр хэвлэл мэдээллийнхний энэ байдлаас ангижирах гэж урлагаас нэг мөсөн салсан хэмээх ч хүмүүс байна. Юутай ч багаасаа христийн шашны хүмүүжлээр төлөвшсөн тэрээр одоогийн бага ангийн хүүхдүүдийн “Үдийн цай” хөтөлбөрийг сайжруулах төсөл дээр ажиллаж байгаа гэнэ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.