Унтлагын өрөөний хайр дурлалыг хадгалах нь
2012-03-17

Унтлагын өрөөний муу фен шүйн нь гэр бүлийн салахад нөлөөлдөг. Эдгээр таагүй фен шүйн шинж тэмдгүүдийг нэг бүрчлэн тоочих аргагүй. Үндсэн асуудлуудыг доор сийрүүлье.
- Орны өөдөөс харсан, дээрээс туссан толийг хэзээ ч бүү хэрэглэ.
- Унтлагын өрөөний телевизийн дэлгэц хосыг салгана.
- Том гэрлийн бүрхүүл доор бүү унт. Гэрлийн бүрхүүл нь орон дээр унтаж буй хосыг заагладаг. Гэрлийн бүрхүүлээс сөрөг энерги хөнжил рүү тусч 2 хэсэгт хуваадаг нь унтаж буй хосыг салгах хүч болдог.
- Унтлагын өрөөний дээд давхарт ариун цэврийн өрөө байрлаж болохгүй. Доошоо муу ци энерги шингээж хосын харилцаанд асуудал үүсгэнэ.
- Хосууд орон дээрээ хоёр гудас салангид дэвсэж болохгүй. Нэг том гудас эсвэл матрас хэрэглэ. Хосуудын ээлтэй чиглэл, өөр өөр тул тус тусдаа унтлагын өрөө, ортой байж болно. Хоёр ор нийлүүлж унтах, хоёр саланги гудас эвлүүлж тавих нь маш муу.
- Хосын ээлтэй чиглэлүүд өөр өөр байдаг тул хамт унтах ороо гэрийн эзний чиглэл хичнээн тааламжтай ч гэсэн эзэгтэйн ээлтэй чиглэлийг хэрэглэж болно. Харин хосуудад ижил чиглэл ээлтэй бол фен шүйн асуудал амархан шийдэгдэнэ.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.




