Бүсгүйчүүд чуулна

“Монголын оюунлаг эмэгтэй эрдэмтдийн холбоо”-ноос санаачлан “Инноваци ба хөгжилд эрдэмтэн эмэгтэйчүүд” уриан дор Монголын эрдэмтэн эмэгтэйчүүдийн чуулганыг маргааш Төрийн ордонд зохион байгуулна.

Нийтдээ 1600 эрдэмтэн бүсгүйчүүд оролцох уг чуулганаар улс орны хөдөө аж ахуй, нийгэм, эдийн засаг, техник технологи, инновацийн хөгжилд эрдэмтэн эмэгтэйчүүдийн оруулж буй хувь нэмэр, оролцоо, оюуны чадавхи, үлгэр дуурайлал, манлайллыг нэмэгдүүлэх талаар санал бодлоо солилцох юм байна. Түүнчлэн мэдлэг, үйлдвэрлэл, салбар хоорондын хамтын ажиллагааг нягтруулан хөгжүүлэх зорилготой аж.

Энэ үеэр  эрдэмтдийн эрдэм шинжилгээний эмхэтгэл, бүтээлийн үзэсгэлэн гарна.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.