“Анхны бүтээл 5” наадмын Гранпри эзэн тодорлоо

 

СУИС-ийн РТВС-иас жил бүр уламжлал болгон зохион явуулдаг нэрт найруулагч Бадраагийн Бадрууганы нэрэмжит “Анхны бүтээл 5”  наадам өчигдөр болж өнгөрлөө. Тав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа энэ наадмын Гранприйн эзнээр СУИС-ийн Радио Телевизийн Сургуулийн сэтгүүлзүйн 4-р ангийн оюутан Б.Цацрал “Гэрэлт зул” теле хөргөөрөө тэргүүн байр эзэлсэн юм.

Жилээс жил ирэх тусам цар хүрээгээ улам тэлж энэ жил 10 гаруй мэргэжлийн сургуулийн оюутнууд өөрсдийн бүтээлээ наадамд сойсон бөгөөд энэ жилийн “Анхны бүтээл” наадмыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газартай хамтран “Мод эрдэнэ” сэдвийн дор зохиосноороо онцлогтой.

Энэ удаагийн наадам Монголын ирээдүй болсон оюутан залуусыг эх дэлхийгээ хайрлах ухаан, ёс заншилд суралцуулах, байгальд ээлтэй дэвшилтэт технологиудыг сурталчилах зорилготой бөгөөд наадмын номинацууд жил бүр нэмэгдэж цар хүрээгээ тэлсээр байна.

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.