САЯТНУУДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХЭЭС /ЦУВРАЛ/ ОЛЕГ БА ПОЛИНА

 

Манай сайтын Саятнуудын амьдралын түүхээс цуврал нийтлэлийн энэ удаагийн зочин Оросын тэргүүн баячуудын нэг Олег Дерипаска түүний гэргий Полина Дерипаска нарыг танилцуулж байна. Олег Дерипаска манай улсад эрчим хүчний активтай болохоор хөөцөлдөж байгаа мэдээлэл гарч байсан. О.Дерипаскагийн компани одоо ид яригдаж буй Улаанбаатарын ТЭЦ-5 цахилгаан станцыг барих сонирхолтой байгаа. Монголын Засгийн газраас зарласан тендэрт бид оролцож,. эхний шат нь 12 дугаар сард дууссан. 500 мегаваттын хүчин чадалтай энэ цахилгаан станц цар хүрээгээрээ Монголд Тавантолгойн дараа орох том төсөл болно.

Тэр хэн бэ? Олег Дерипаска – бизнесмен, 41 настай. “Forbes” сэтгүүлийн судалгаагаар хөрөнгийхөө хэмжээгээр 164-т бичигдсэн.

Түүний хөрөнгө 3,5 тэрбум $.

Тэр эмэгтэй хэн бэ? Полина Дерипаска – улс төрч Валентин Юмашевийн охин.

Хаана танилцсан бэ? Ажил хэргийн хамтрагч Роман Абрамовичийн гэрт үдэшлэгэн дээр анх танилцаж байжээ.

Танилцсан түүх: Олегийн анхаарлыг эрч хүчтэй бизнес эмэгтэй татжээ. Тэд танилцан болзож эхлэв. Хэдэн сарын дараа тэдний хурим хийцгээсэн. Тэд одоо заримдаа бие биетэйгээ ч уулзах завгүй маш их ажилладаг гэнэ. “Тэр хааяа л надаас миний хэвлэлийн ажлыг ямархуу байгаа талаар асуудаг.  Гэхдээ би түүнтэй зөвлөдөггүй, бүх асуудлаа бие даан шийддэг” хэмээн Полина ярьж байлаа.

 

 

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

 

 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.