“Цэцэн Авхайн булан" Эзэгтэй танд өгөх даалгавар байна – 5

Өнгөрсөн долоо хоногт эзэгтэй та бүхэндээ “Хайртыгаа болзоонд урих” даалгавар өгсөн. Бидний бэлдсэн бяцхан даалгаварыг биелүүлж, үр ашиг нь та болон таны гэр бүлд “хайр” болон ирж байгаа гэдэгт итгэж байна.
Харин энэ долоо хоногт “Цэцэн авхай” нь бүсгүйчүүддээ “Би гоё” нэртэй даалгавар өгч байна. Эзэгтэй нар маань энэ даалгавраар өөрийн гадаад төрхөндөө өөрчлөлт шинэчлэлт хийх ёстой. Тухайлбал, та өөртөө зохидог, эсвэл өөрчилбөл эвгүй гэсэн шалтгаанаар нэг хэвийн үсний засалттай хэдэн жил явсан бэ? Тиймээс энэ долоо хоногт та зориг гарган үснийхээ хэв маягт өөрчлөлт хийж болох юм. Мөн нүүр будалт, хумс засалт, улиг болсон гутлын хэв маягандаа өөрчлөлт оруулаарай.
Зоригтой ганцхан алхам хийвэл амьдралын нэг хэвийн өдрүүд тань илүү сонирхолтой, өрнүүн байх бөгөөд таны хайртад жинхэнэ гэнэтийн бэлэг болж чадна гэдэгт итгэлтэй байна. Бүсгүйчүүддээ амжилт хүсье!
"Цэцэн Авхай"
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.







