ӨРНИЙН ЗУРЛАГА 2012.04.05

                        Өнөөдөр 4 дүгээр сарын 5-ны өдөр

“Эцсийн эцэст амьдралын энгийн тансаг бүхэн хамгийн бодитой юм байна гэдгийг би одооноос ойлгож эхэллээ”

                                                Лаура Ингаллс Уайлдер ( 1867- 1957)

Хонины ордны бүсгүйчүүд

Өнөөдөр хонины ордныхны хувьд эрсдэлтэй өдөр болох нь. Аливаа зүйлд анхааралтай хандаарай.  Найз нөхөд юмуу хайртай хүнтэйгээ үл ойлгогдох асуудал гарч ирнэ. Таны дотроо нууж явдаг зүйлийн тухай дотны хүмүүс тань хэзээ нэгэн цагт мэдрэх учир та шударга байсан нь дээр. Муу нуухаар сайн илчил. Та гадаад руу аялах төлөвлөгөөтэй бол өнөөдөр тийзээ захиалвал таньд аз ирэх юм байна.

 

Үхрийн ордны бүсгүйчүүд

Өнөөдөр үхрийн ордныхны хувьд сэтгэл санаа тогтворгүй, уур уцаартай өдөр байх нь. Та тайван байж чадаагүйгээс, хэт их уурлаж хэн нэгнийг гомдоох гээд байна. өнгөрсөн долоо хоногийн таагүй явдлууд таныг зовоож, сөрөг хандлагууд дахин гарч ирэх бололтой.  Ажил дээрээ даргаасаа зэмлэл хүртэж магадгүй.

Гэвч та өөрийнхөө ажилд анхаарлаа хандуулж,  бүтээлч байж чадвал сөрөг бүхнийг даваад л гарна.  Өнөөдөр эрүүл мэнддээ онцгой анхаарч, зөв хооллоорой.

 

Ихэрийн ордны бүсгүйчүүд

Ихэрийн ордны бүсгүйчүүд ар гэрийн ажилдаа анхаарал хандуулах хэрэгтэй. Учир нь сарын сүүлээр ирэх хүнд ачаагаа та нимгэлж байгаа хэрэг юм. Энэ сард таньд ирэх эерэг өөрчлөлтүүдийн төлөө та сайхан харагдаж, гадаад төрхөндөө анхаарал хандуулаарай. Ганц бие ихэрийн ордны бүсгүйчүүд санаандгүй хайртайгаа учирч болох юм.  Энэ үед таны сэтгэл булаам зан чанар таньд туслана.

 

Мэлхийн ордны бүсгүйчүүд

Өнөөдөр мэлхийн ордныхны хувьд азтай, завшаантай байх болно.  Ажил мэргэжил, бизнес болоод хайр дурлалын хувьд гэнэтийн санал, дэмжлэг туслалцаа ирэх нь. Танд хэрэг болох хүмүүстэй холбоо харилцаа тогтооно.

 

Өнөөдөр хэт их оюун ухаан шаардагдах ажлаа хойш нь тавиад бодит бүтээлч ажилдаа анхаарлаа хандуулаарай. Өнөөдөр таны хувьд гэр рүүгээ яарах сэтгэл давамгайлна. Иймээс ажлаа эртхэн дуусгаад гараарай.

 

Арслангийн ордны бүсгүйчүүд

Өнөөдөр арслангийн ордныхны хувьд илэн далангуй байх өдөр.  Хэн нэгэнд хэлэх гэж байснаа хэл. Уучлалт гуйя гэж бодож байсан хүн байвал өнөөдөр л тохиромжтой. Үл ойлголцсон асуудлуудаа шийдвэрлээд ав. Бүх зүйл эерэг байж, таны гуйсан уучлалт, нөгөө хүнд чинь хүнд цохилт болно.  Учир нь уучлалт гуйх нь өшөө авалтаас хэд дахин хүчтэй.  Өнөөдрийн уулзалтууд үр дүнтэй байж, хоёр тал хүссэн хариултаа авч чадна. Бизнес болоод аялалаар явах төлөвлөгөөнд чинь бага зэргийн өөрчлөлт орно.

 

Охины ордны бүсгүйчүүд
 

Өнөөдөр охины ордныхон хянуур болгоомжтой байгаарай. Өөрийнхөө гаргасан жаахан амжилтанд хөөрч, сагсуурч байгаад дэмий асуудалд орооцолдож магадгүй. Өөрийгөө баяруулмаар байвал өөртөө багахан мөнгөөр дуртай амттанаа аваарай. Өнөөдөр их мөнгө үрэх гэсний хэрэггүй. Мөнгөтэй холбоотой асуудалд болгоомжтой байхыг сануулъя.

Харин хайр дурлалын хувьд гайхалтай өдөр.

 

Жинлүүрийн ордны бүсгүйчүүд

Өнөөдөр жинлүүрийн ордныхны хувьд чухал өдөр байх болно. Урьд нь таньд хийж дуусгаагүй зүйл байвал өнөөдөр дуусга. Ойлгомжгүй байсан асуудлуудаа дахин нэг шалгаж тодруулах хэрэгтэй. Зорилгоо ухамсарлаж, ажилдаа анхаарлаа хандуул. Машины, компьютерийн асуудал гарч ирж таныг зовоох вий. Гэвч бүх зүйл өөр өөрсдийн байранд орно гэдэгт итгэ.

Та өнөөдөр өөрийнхөө тухай ялангуяа ёс зүйн талаас нь эргэцүүлж бодоод нэг үзээрэй. Алдаагаа засч залруулж, ирээдүйд хийх бүтээлч ажлынхаа тухай төлөвлөгөө гарга. Хариуцлагатай бай.

 

Хилэнцийн ордны бүсгүйчүүд

Хилэнцийн ордныхны хувьд өнөөдөр мөрөөдсөөр байх болно.  Мөрөөдөхөд мөнгө төлөхгүй ч, бодитой зүйлийг харж, биелж болох зүйлийг мөрөөдөөрэй. Өнөөдөр мөнгө санхүүтэй холбоотой

зүйл хийх гэсний хэрэггүй.  Мөрий тавиад хэрэггүй. Өндөр үнэтэй зүйл худалдах буюу авах хэрэггүй.

Хайр дурлалын асуудал тань тогтворгүй байна. Цагийг зугаатай өнгөрүүлж, ном уншиж кино үзвэл байдал арай дээрдэнэ. Үдшийн цагаар гадагшаа гарч, таныг хөгжилтэй байлгаж чадах хүнтэй хотоор зугаалаарай.

 

Нумын ордны бүсгүйчүүд

Өнөөдөр нумын ордныхны хувьд бүх талаараа гайхалтай сайхан өдөр болох нь. Та сэтгэл татам сайхан харагдах болно. Од эрхэсийн ийм тааламжтай өдрийг та ашиглаад, арилжаа наймаа, гэрээ хэлэлцээр хийвэл төвөггүйхэн бүтнэ. Эрүүл мэнд ч сайн байна, эрч хүчийг мэдрэх болно.

Харин хайр дурлалын хувьд жаахан асуудал үүсэх гээд байна даа. Та хайрттайгаа ярилцахдаа зөв яриарай. Үзэл бодлоо буруу илэрхийлснээс бяцхан маргаан үүсч болзошгүй.

 

 

Матрын ордны бүсгүйчүүд

Өнөөдөр матрынхны хувьд идеалист үзэл давамгайлсан өдөр байх нь. Ямар нэгэн уулзалт зохион байгуулах, семинарт оролцох, сургалтанд суух нь таныг улам эрч хүчтэй болгож, цаашдын чинь судалгааны ажилд урам өгнө.

Таны бүтээлч байдал дээшилж, уран сэтгэмж тань өсч шинэ шинэ санаанууд ар араасаа хөврөн гарч ирэх болно. 

Хайр дурлалын хувьд, зарим матрынхан анхны харцаар дурлана. Сэтгэл хөдлөлөө барьж болгоомжтой алхам хийгээрэй. Таны мөрөөдөл бодит болж, ( түүний ) хайртын чинь халуухан хайрын үгс, мэгтээлд та хэт туйлширвал, асуудалд орж мэднэ шүү.

         

Хумхын ордны бүсгүйчүүд

Өнөөдөр хумхын ордныхны хувьд амттайхан өдөр байх нь. Шинэ харилцаа, шинэ боломжууд таны амьдралд гарч ирэх гэж байна. та өөрийнхөө зөн билэгт итгэж, эргэн тойрондоо юу болоод байгааг анхааралтай анзаарч, өөрт ирсэн боломжуудаа шүүрэн аваарай.

Уран бүтээлч хумхынханы хувьд өөрийн шинэ бүтээлээ туурвих боломж тань улам амжилттай байж, таньд ажлын туршлага цэцэн ухааныг суулгах болно.

Хайр дурлалын хувьд шинэ хайрын түүх эхэлж, энэ нь удаан үргэлжлэх болно. Нөхцөл байдал тийм ч таатай биш байсан ч та юунд ч санаа зоволтгүй өөртөө итгэж ирээдүйд хамгийн сайхан зүйлс бий болно гэдэгт итгэ.

           

Загасны ордны бүсгүйчүүд

 

Загасны ордныхны хувьд өнөөдөр жаахан асуудалтай, ярвигтай өдөр болох нь.  Таны сэтгэл санааны таагүй байдал өнөөдөр ч бүхий л ажил үйлсэд тань муугаар нөлөөлөх вий. Өөрийгөө тайвшруулж, уур бухимдалаа тэвчээрэй.  Хайрттайгаа муудалцах янз бүрийн жижиг шалтагууд гарч ирвэл, үүнийг том зүйл болгох гэхийн хэрэггүй. Хэн нэгэн таныг хуурч мэхлэх гэж оролдох байх, харин таны саруул ухаан түүнийг мэдэрч саадгүй  давах болно.  Хэрвээ ямар нэгэн маргаан гарвал та буулт хийх тухай бодох нь таныг илүү дээрдүүлнэ.

 

 

 

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.