Өнөөдөр эмэгтэй волейболын АШТ эхэлнэ

Монголд анх удаа зохион байгуулж буй Азийн оюутны аварга шалгаруулах эмэгтэй волейболчдын тэмцээний нээлтийн ёслолыг УДБЭТ-т хийхээр төлөвлөжээ. Нээлтийн ёслол 17.00 цагт эхэлнэ. Нээлт ёслолын болон соёлын арга хэмжээ гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрдэх аж. Харин маргаашнаас Буянт-Ухаа дахь Спорт цогцолборт тоглолтууд эхлэх юм. Дашрамд дуулгахад, Буянт-Ухаа спорт ордон руу автобусаар үнэгүй үйлчилнэ.

Тэмцээнд Азийн таван орны баг тамирчид өрсөлдөхөөр манай улсад ирсэн. Маргааш Киргизстан болон Тайландын багийн тоглолтоор тэмцээн 15.00 цагт эхэлнэ. Харин манай багийн эхний тоглолтоо дөрөвдүгээр сарын 11-нд буюу ирэх лхагва гаригт Тайландын багтай тоглох юм.

 

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.