П.Шүүдэрцэцэг “Амжилтын эзэд” нэвтрүүлгийг хөтлөнө
Соёл спорт аялал жуулчлалын яам болон “А-Capella” энтертайнмент хамтран “Амжилтын эзэд” нэртэй танин мэдэхүй, соёл урлаг, спортын томоохон хэмжээний цэнгээнт нэвтрүүлэг зохион байгуулах гэж байна. Нэвтрүүлгийн гол оролцогч нь Хөдөлмөрийн баатар, мэргэжлийн сүмогийн 68 дахь Их аварга Д.Дагвадорж байх бөгөөд тэрбээр спортын 12 төрлөөр мастер болон аваргуудтай өрсөлдөнө. Тодруулбал, спортын төрлүүдэд үндэсний сур харваа, усанд сэлэлт, гүйлт, туялзуур сэлэм, буудлага, шагай харваа, софт теннис, дугуй, зээрэнцэг шидэлт, уртын харайлт, гар бөмбөг, спорт загасчлал гэсэн төрлүүд багтаж байгаа юм байна.

“Амжилтын эзэд” нэвтрүүлгийн эрэгтэй хөтлөгчөөр жүжигчин Н.Ялалт тодроод байсан юм. Тэгвэл жүжигчин Н.Ялалттай хамт тус нэвтрүүлгийг хөтлөн явуулах эмэгтэй хөтлөгчөөр залуу жүжигчин П.Шүүдэрцэцэг тодорчээ.

“Валентины захидал”, “9009”, “Хайрлаж болох уу”, “Ану хатан” зэрэг кинонд гол болон туслах дүрийг бүтээж олонд танигдсан залуу жүжигчин П.Шүүдэрцэцэг мэргэжлээ “солих”-оор шийджээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.