“Энх мэнд-Эрүүл оршихуй” өдөрлөг боллоо.

Өнгөрсөн Бямба гаригт Ялалтын талбай буюу Тусгаар тогтнолын талбайд “Энх мэнд – Эрүүл оршихуй” өдөрлөг болж өнгөрлөө. Тус өдөрлөгийг МХАҮТ, Чингэлтэй дүүргийн засаг даргын тамгын газар хамтран www.emegteichuud.mn сайт мэдээллийн ивээн тэтгэгчээр оролцсон юм. Энэ өдөр эрүүл мэндийн салбар байгууллагууд өөрсдийн бүтээгдэхүүнээр үзэсгэлэн гаргаж, урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулагдлаа.
Тухайлбал, Гурван гал эмнэлэгийн эмч нар иргэдэд зөвлөгөө өгч, цусны даралт хэмжиж байсан бол “Алтайн эрүүл мэндийн бүтээгдэхүүн” худалдаалах албан ёсны төв, “Анагаах арга билэг” эрүүл аж төрөх ёсны мэдээлэл, сурталчилгааны сонин, Нэмэх трейд ХХК, Шинэ эрүүл амьдрал сэтгүүл, Монгол эм эмпикс, Орос эмийн худалдааны төв зэрэг байгууллагууд өөрсдийн бүтээгдэхүүнээ дэлгэн танилцуулсан юм.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.






