Хуурамч сүрчгийг хэрхэн таних вэ?
Та бүхэнд энэ ѳдрийн мэнд хүргэе. Ѳнѳѳдѳр хүмүүсийн хамгийн их асуудаг асуулт буюу хуурамч үнэртнийг хэрхэн ялгах тухай зѳвлѳгѳѳ ѳгье. Хуурамч бүтээгдэхүүн авах нь ямар үр дагавартай вэ? Нэгдүгээрт, мэдээж та хуурамч бүтээгдэхүүн авснаар мѳнгѳѳ үр ашиггүй үрнэ. Хоёрдугаарт, тэрхүү хуурамч бүтээгдэхүүн ямар ч чанарын баталгаагүй химийн бодисууд орсон байх тул таны арьсыг түлэх, харшил ѳгѳх, мѳн та химийн бодисоор амьсгалах, улмаар амьсгалын замаар танд харшил ѳгѳх аюултай.

(Европ болон Хойд Америкт албан ёсны эрхтэйгээр үнэртэй ус үйлдвэрлэдэг том, жижиг фирмүүд бүгдээрээ бүтээгдэхүүнээ маш ѳндѳр стандарттайгаар хийдэг) Тиймээс хэзээ ч битгий хуурамч үнэртэй ус худалдаж аваарай! Хуурамч үнэртнийг хэрхэн таних вэ? Та сүрчиг худалдан авахын ѳмнѳ дараах зүйлсийг анхаараарай.
1. Дэлгүүр. Зѳвхѳн баталгаатай дэлгүүрээс худалдан авах. Үнэртэй ус бол тансаг хэрэглээ. Тиймээс ихэвчлэн нэр хүндтэй тансаг хэрэглээний бүтээгдэхүүн борлуулдаг томоохон компанийн дэлгүүрүүдэд зарж буй бүтээгдэхүүн найдвартай байдаг. Таны үйлчлүүлж байгаа дэлгүүр тухайн үнэртэй усыг зарах албан ёсны эрхтэй байх ёстой. Үүнийг лавла. Нийтлэг хэрэглээний үнэртний хувьд маш олон сая тоогоор үйлдвэрлэж бусад барааны адилаар дэлгүүрүүд бѳѳний сүлжээнээс авч, цааш нь жижиглэн худалдаалдаг тул тэр болгон тухайн үнэртнийг аль улсын ямар дэлгүүрт худалдаалж байгааг нягтлан шалгах боломж багатай байдаг. Харин тансаг хэрэглээний компаниудын буюу зѳвхѳн тэр брэндийн “exclusive/private collection” буюу жирийн сүрчигнүүдээс илүү ѳндѳр үнэ, чанартай тусгай/хувийн цуглуулгын үнэртнийг зѳвхѳн тэр брэндийн “boutique” буюу нэрийн дэлгүүрт зардаг. Жишээ нь Chanel-ийн “Les Exclusifs de Chanel” гэсэн цуглуулгад багтсан сүрчгийг жирийн дэлгүүрт бус зѳвхѳн Chanel-ийн “boutique”-д борлуулдаг. “Niche” буюу тусгай сонирхлын брэндийн үнэртнийг зѳвхѳн тэр компанитай гэрээтэй дэлгүүрт зардаг учир тухайн брэндийн вэб хуудаснаас аль улсын ямар дэлгүүрт зарж байгааг харж болно. Жишээ нь, “Frederic Malle” фирмийн үнэртнийг аль улсад, ямар хотод, ямар дэлгүүрт зарж байгааг вэб хуудсан дээрээс нь харж болдог.
2. Интернэт. Онлайн дэлгүүрээс үнэртэн худалдан авах бол зѳвхѳн баталгаатай үйчилгээ үзүүлдэг томоохон компаниудын вэб хуудаснаас авах хэрэгтэй. Тэгэхдээ онлайн дэлгүүрүүдэд ѳгсѳн хэрэглэгчдийн “rating” буюу хараат бус хѳндлѳнгийн үнэлгээг заавал шалгах хэрэгтэй. Мѳн бараа буцаах журам (return policy)-тай нь сайн танилц.
3. Хайрцаг, шил сав ба усны ѳнгѳ, код, гуурс. Сүрчигний хайрцаг ба сав шил нь маш цэвэрхэн, мэргэжлийн хэмжээнд хийгдсэн байх ёстой. Үнэртэн хийдэг фирмүүд нь мэргэжлийн дэзайнерийн компаниудаар хайрцаг, сав шил, баглаа боодлоо хийлгэдэг тул ямар нэгэн болхи, мэдээжийн үг үсгийн алдаа гаргадаггүй. Хайрцагны гадуурх сэлфань бүрхүүл нь ямар нэгэн ѳѳ сэвгүй бөгөөд хайрцаг ба шил савны хэлбэр, лого, бичилт тэмдэглэлийн хэвлэлт, ѳнгѳ будаг, цавуу наалт нь бүх талаараа цэвэр гүйцэтгэлтэй байх ёстой. Бас шүрших, цацах даралттай механизм нь ямар нэгэн саадгүй ажиллах ёстой. Үнэртэн нь тунгалаг жигд ѳнгѳтэй, ямар нэгэн тунадасгүй, хэт шингэн, хэт ѳтгѳн биш байх ёстой. Хэрэв та хаа нэгтэйгээс авах гэж байгаа үнэртний оригиналь нь ямар харагдаж, мэдрэгдэж үнэртдэгийг мэдэхгүй бол жинхэнийг нь зардаг дэлгүүр дээр очоод харьцуулж үз.
Сүрчигний оригиналь эсвэл хуурамч гэдгийг нь кодыг нь хараад мэдэж болно эсвэл оригиналь үнэртний гуурс нь тэгшхэн байдаг зэрэг нь буруу ойлголт юм. Үнэртний бортого дээр ч бай, гаднах хайрцаган дээр ч бай, тухайн код (barcode) бол зүгээр л тоо. Ямарч үйлвэрлэл явагдаж байгаа газар үйлдэрлэсэн бүтээгдэхүүнээ тоолж бүртгэж авах нь мэдээжийн асуудал. Интернэт дээр тэр үнэртний кодыг оруулаад оригиналь эсэхийг нь шалгадаг гэх веб хуудас, аппликайшн байх нь байдаг. Эдгээр программуудын ажиллах зарчим нь тун энгийн, тэр нь ҮУ-ны компаниудын үйлвэрлэсэн бүтээгдэхүүний мэдээллийг таны оруулсан кодтой харьцуулна гэсэн үг. Таны оруулсан кодыг тэр вэб хуудас танилаа гэж бодоход зѳвхѳн тэр тоо нь бүртгэгдсэн байна л гэдгийг илэрхийлж байгаа болохоос бус таны гарт байгаа үнэртэн нь жинхэнэ эсэхийн баталгаа болж чадахгүй.
Хуурамч бүтээгдэхүүн үйлвэрлэгч нар тэр үнэртэн, бортого, хайрцаг савыг дуурайлган хийж чадаж байгаа мѳртлѳѳ хэдхэн тоог хуурамчаар хийж чадахгүй гэжүү. Жишээ нь нэг жинхэнэ оригиналь үнэртний кодыг 100000 хуулбарлаад дэлхий даяар тараачихсан байхад нэгэнт тэр 100000 хэрэглэгч нэг дор уулзаад кодоо тулгаж чадахгүйгээс хойш тэр код танигдах эсэх нь ямар ч ач холбогдолгүй зүйл. Энэ залруулгын логик нь мѳн л үнэртний гуурстай холбогдох буруу ойлголтод хамаатай. Зах зээл дээр байгаа олон мянган үнэртнүүдийн дунд шулуухан гуурстай нь ч бий, далий нь ч бий. Хэрэв үнэхээр гуурсны шулуун эсэхээр таньж болдог байсан бол тэр хуурамч бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нар тийм жижиг зүйл дээр алдана гэжүү. Код ба гуурс зэрэг нь ерѳнхийд нь харах олон зүйлийн нэг хэсэг болохоос дангаараа ямар ч баталгаатай шинж тэмдэг биш.
4. Үнэ. Хуурамч бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч этгээдүүд мѳнгѳ олохын тулд тухайн үед хамгийн их идэвхитэй сурталчилж эсвэл амжилттай зарагдаж байгаа бүтээгдэхүүнийг дуурайлгаж хийдэг. Тиймээс зах зээл ѳндѳр эрэлттэй байгаа бүтээгдэхүүнийг танд үнэмшхээргүй үнээр санал болгож байгаа нь ѳѳрѳѳ сэжигтэй зүйл. Би дэлхийн 40 гаруй орон руу хэдэн зуун удаа нисэж, олон “duty free”, ѳндѳр үнэтэй сүрчигний дэлгүүр орж байсан ба дэлхийн хаана ч нийтлэг хэрэглэгддэг үнэртний үнэ тогтвортой байдгийг ажигласан. Тодруулбал, ийм үнэртнүүдийн 1 мл нь 1 ам доллар байдаг ба гэхдээ хэмжээ нь томрох тусам үнэ нь 20-25 хувиар хямдардаг. Жишээ нь 50 мл-ийн ус ойролцогоор 50 доллар ба 100 мл нь 75-80 доллар байх жишээтэй. Зарим тансаг хэрэглээний брэндүүд огт хямдардаггүй. (Жишээ нь “AMOUAGE”-ийн сүрчигнүүд хэзээ ч “sale” зарладаггүй.) Тиймээс үнэмшмээргүй хямдхан бол хуурамч байх магадлал ѳндѳр. Ялангуяа хувь хүнээс хямдхан авах нь ѳндѳр эрсдэлтэй. Гэхдээ энд албан ёсны томоохон дэлгүүрүүдийн улирлын шинжтэй эсвэл баярын хямдралыг тооцохгүй. Жишээ нь Европ болон хойд Америкт улирлын болон баярын хямдралаар үнэртэн 50-70 хүртэл хувь хямдардаг.
ЭДГЭЭР НЬ ХАМГИЙН ЭНГИЙН ТАНИХ ТЭМДГҮҮД БА ОДОО ТАНД ХАМГИЙН ЧУХАЛ ЗҮЙЛИЙГ ХЭЛЖ ӨГЬЕ.
5. ҮНЭР. Орчин үед бүх зүйлийг компьютэрээр хийдэг болсон үед ямарч хуурамч барааг хүний нүд ялгахгүйгээр үйлдвэрлэж байна. Иймд зѳвхѳн хараа ба хүрэлцэхүйн мэдрэмжиндээ найдаж үнэртэй ус авах нь эрсдэлтэй. Хуурамч үнэртний наймааны эсрэг хамгийн найдвартай зэвсэг бол таны үнэрлэх мэдрэмж юм. Иймээс үнэртэхгүйгээр хэзээ ч битгий үнэртэй ус худалдаж аваарай. Эхлээд үнэртээд үз. Арьсан дээр цацаж, үнэрээ хэрхэн барьж, түгээж байгааг нягтлахын зэрэгцээ арьсыг цочроохгүй зѳѳлѳн шингэж байгаа эсэхийг хараарай. Сонирхлыг тань татсан үнэртэн таарвал эхлээд тэр сүрчигнээс юу үнэртэхийг судал. Ингэхийн тулд үнэртэй усны лавлах ном, интернэтээс тухайн үнэртний ноотуудыг хараад яг тэдгээр зүйл үнэртэж байгаа эсэхийг шалгана. (Ноот гэдэг нь нэгж үнэт тосноос гаргаж буй үнэр юм. Жишээ нь, уг үнэртэнд сарнай цэцэг, зандан мод, хүдрийн заарны ноот орсон бол эдгээр ноотууд яг энэ дэс дарааллаараа л үнэртэх ёстой.) Хуурамч бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг этгээдүүд хайрцаг сав шилийг дуурайлгаж хийж чадах ч мэргэжлийн үнэртэй усны мастеруудын найруулсан үнэрийн ноот, сүрчигний бүтэц, үнэртнийг бүтээхэд гаргасан уран сэтгэмжийг дуурайлгаж чадахгүй. Зах зээл дээр гарсан бүх үнэртэй усны ноотуудыг зурагтайн хамт детальчилан харуулсан, хамгийн их мэдээлэлтэй вэб хуудас бол Fragrantica.com юм. Танаас шалтгаалах зүйл гэвэл та үнэрний ноотуудыг ялгаж сурах ёстой.
Эх сурвалж: mongolnews.mn







