“TEQUILA” гэж юу вэ?


 

16 дугаар зууны эхэн үед Испаничууд дундад Америкыг түрэмгийлэн эзэлснээс хойш энэхүү дарсны түүх эхэлжээ. Энэ үед Мексикийн Агава хэмээх газарт маш хүчтэй аянга бууж тэр хавийн ой мод ургамлыг их хэмжээгээр сүйтгэж шатаажээ.  Яг энэ мөчид нэгэн Испани хүн агава гэх ургамлаас аятайхан шүүс ялгарч байгааг анзаарчээ. Айж балмагдсан тэд бурханы хишиг хэмээн хүндэтгэлтэйгээр ууцгаажээ. Энэ нь аянгын галаар үүссэн нууцлаг ундаа байсан юм. үүнийг тэд “Vino mescal” буюу Мэзкал дарс хэмээн нэрлэжээ. Ингээд тэд агава ургамлаар мэзкал дарсыг хийж эхэлсэн бөгөөд нэлээд хэдэн жилийн дараагаар бидний таних Тэкила дарс үүссэн билээ. Ихэнх хүмүүс мэзкалыг тэкила дарс хэмээн ойлгодог боловч үнэндээ энэ нь Мексикийн хоёр өөр дарс юм. Үйлдвэрлэлт болон түүхий эд нь адилхан бөгөөд аль мужид үйлдвэрлэдгээрээ ялгаатай. Мексикийн “Jalisco” “Nayarit” “Michoacan” “Cuanajuato” “Tamaylips” хэмээх таван мужид зөвшөөрөгдсөнөөр зөвхөн агава ургамлаар хийсэн дарсыг Тэкила хэмээдэг. Үүнийг хуулиар баталж хамгаалжээ.

 

Агава ургамал нь ногоон хан боргоцой шиг харагддаг ба дээгүүрээ урт хүнд навчнуудаар бүрхэгдсэн байдаг. Маш удаан ургадаг бөгөөд доод тал нь 8 жил ургасны нь хурааж авдаг. Ерөнхийд нь тэкилаг  100% агавагийн шүүстэй буюу /Premium/,  мөн “Mextо” хэмээн хоёр ангилдаг.  Mexto-Tequila нь 51% агваний шүүстэй байх ёстой:

Тунгалаг өнгөтэй тэкилаг 60 хоног торхонд хадгалдаг байхад шаргал, хүрэн өнгөтэйг нь ердөөсөө хадгалдаггүй зөвхөн экспортлоход зориулж үйлдвэрлэдэг байна.  Шил болгоны шошгон дээр  “NOM” хэмээн бичиж ард нь засгийн газраас зөвшөөрөгдсөн үйлдвэрүүдэд өгөгддөг тоог бичдэг. Мексикийн засгийн газраас зөвшөөрөгдсөн үйлдэврүүдэд өгөгддөг тоог бичдэг.  Мексикийн засгийн газраас одоогоор 50 гаруй үйлдвэрүүдэд зөвшөөрөл олгожээ.  Мексикчууд эрхий хурууны ар хонхорхойд давс тавьж тэкила дарсаа цэврээр нь уун давсаа долоон нимбэгний зүсмэлээр даруулдаг заншилтай. Мазкал дарс нь дэлхийд төдийлөн алдартай би бөгөөд харин тэкила нь 1970 оноос Америк, Европ тивүүд их хэмжээгээр зарагдах болжээ.  Тэкилагийн дэлхийд алдартай коктейл нь Маргарита, Тэкила санрайз юм.   

 

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.